2018 оны 7-р сарын 17-ны өдрөөс үргэлжлэн орсон аадар борооны улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үер усны аюулт үзэгдэл болж, сумын хэмжээнд гамшгийн бэлэн байдал зарлажээ.
Өдгөө тус суманд үерийн аюулыг арилгах, нөхөн сэргээлтийн ажил ид үргэлжилж байгаа аж. Тэгвэл тус сумын уугуул өдгөө АТГ-т авлигын хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн асан С.Баярцогт саяхан төрсөн нутагтаа очиж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцжээ. Тэрээр энэ үеэр сумынхаа удирдлагуудтай уулзаж, мэдээлэл авч, сумынхаа сэргээн босголтын ажилд нэмэр болох үүднээс мөнгөн тусламж үзүүлсэн тухай тус сумын иргэд цахим хуудсандаа мэдээлсэн байна.