МАН-ын Бага хурал хэзээ хуралдах эсэхийг өнөөдөр шийднэ. Тиймээс тус намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өчигдөр намын гишүүдээс хэд, хэдэн асуудлаар санал шүүмжлэл ирж, нэлээд олон асуудал шийдвэрлэх шаардлагатай байгаагаа ярьсан юм.
Тодруулбал, тодорхой албан тушаал дээр тохиолдлын шинжтэй хүмүүс томилогдсоноор намын нэр хүндэд сэв суулгаж байна. Тиймээс намын боловсон хүчний бодлого дээр онцгой анхаарал хандуулах.
Сүүлийн хоёр сонгууль дамнаж яригдсан нэг асуудал бол намын нэр орсон үнэн худал нь мэдэгдэхгүй 60 тэрбумын асуудал дээр намын гишүүд, дэмжигчид маш их эмзэглэж байгаа. Энэ асуудлыг нэг тийш нь болгох.
Зарим гишүүдийн нэр хүндийг мэдээллийн хэрэгслээр гүтгэх асуудлыг намын байгууллагууд, намын ерөнхий хороо анхааралдаа авах гэх мэт санал шүүмжлэл нэлээн гарсан. Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлага байна гэсэн юм.