XVIII Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн тэмцээн маргааш/08.29/ эхэлнэ. Тэмцээнд 33 орны 230 жүдоч хүчээ сорих юм. Харин манай улсыг төлөөлж шилдэг 18 жүдоч /эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 бөх/ өрсөлдөнө.
Тухайлбал, Олипийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа (57 кг), Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Уранцэцэг (48 кг), ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин (60 кг) нарын шилдгүүд зодоглох юм.
Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
ЭРЭГТЭЙ
Д.Амартүвшин /60 кг
Г.Хэрлэн /66 кг
Ц.Цогтбаатар /73 кг
Н.Хадбаатар /73 кг
О.Ууганбаатар /81 кг
Г.Алтанбагана /90 кг
Э.Мөнхжаргал /90 кг
Л.Отгонбаатар /-100 кг
Ө.Дүүрэнбаяр /+100 кг
ЭМЭГТЭЙ
М.Уранцэцэг / 48 кг
Г.Ганцэцэг / 52 кг
Д.Сумъяа /57 кг
Л.Энхрийлэн /57 кг
Б.Ганхайч /63 кг
Ц.Наранжаргал /70 кг
Б.Мөнгөнчимэг /70 кг
Б.Мөнхтуяа / +78
Э.Гандиймаа / + 78