Хууль, хяналтын байгууллагаас “60 тэрбум”-ын хэргийг дахин шалгаж эхэлсэн билээ. Учир нь, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн байгууллагад хандаж эл хэргийг сэргээн шалгахыг хүссэн байдаг. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг дуудаж, байцаалт авсан байна. Тэрээр дээрх хэрэгтэй холбоотой өөрт байгаа бүх баримтаа өгсөн төдийгүй эл хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг дахин дуудаж, байцаалт авах хэрэгтэй гэдгийг хэлжээ.