Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нэлээд хэдэн сургуулийн багш нар ажил хаялт зарлажээ. Харин ажил хаялт зарласан сургуулиудын ажил хаялтын байдалтай монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг болон ажил хаялт зохион байгуулах ажлын хэсэг монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч М.Одбаяр нар уулзаж ажил хаялт хуулийн хүрээнд үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгч байлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн долоон сургуулийн ажил хаялттай танилцлаа. “Ирээдүй цогцолбор”-ын хувьд багш нар ажлын байрандаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байв. Харин эцэг эхчүүд “Багш нарын цалин нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч цагаа олоогүй зохион байгуулалт муутай, мэдээлэл ч муутай байгаа нь буцаад энэ нөхцөл байдлыг харах эцэг эхчүүд нийгмийг өөрсдийнхөө эсрэг болгох вий дээ.
Есдүгээр сарын 1-нд ихэнх сургууль нээлт хийж байх үеэр 27 сургуулийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж даваа гарагт ажил хаяна гэж зарласан. Тийм гэнэтийн зохион байгуулалтгүй. Наймдугаар сард ҮЭ нь бүгд амарч амарчихаад гэнэт ухаан орсон юм шиг хичээл эхлэх өдрүүдэд ингэж бужигнаж байгаа нь цаг үеэ олоогүй ажил хаялт” гэж ярилаа. Зарим эцэг эхчүүд “Сургууль хэзээ орох юм бэ. Яагаад ажил хаяж байгаа юм бол” гэж байлаа.
Багш нарын цалин 48 мянган төгрөгөөр нэмсэн
Ажил хаялт зохион байгуулах ажлын хэсгийн МБШУ-ны ҮЭХ-ын ЕБС хариуцсан зохицуулагч З.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдөр зарим сургуулиуд ажил хаялт зарлаж, зарим хичээллэж байна. Ямар сургуулиуд ажил хаялт зарлаад байгаа вэ?
-Хуулийн хугацаанд мэдэгдлээ өгсөн сургууль цэцэрлэгүүд ажил хаялтад оролцоод явж байна. Ер нь бид бүхэн өнгөрсөн хавраас эхлээд тэмцсэн. Асуудлыг шийдүүлэхийн тулд асуудлаа хоорондоо ярилцаж, зөвшилцлийн ширээний ард суусан. Мөн МҮЭХ хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээр дээр 3.2, 3.9 заалтууд дээр хоёрдугаар улирлаас цалин хөлсийг нэмэгдүүлнэ. Төр засгаас нийгэмд цалин хөлс нэмэгдүүлсэн гэдэг зүйл яриад байгаа. Үнэн хэрэгтээ энэ нэмэгдэл хамгийн дээд тал 48 мянган төгрөг нэмэгдсэн. Үүнийгээ цалин нэмлээ гэж яриад байгаа юм. Бид дөрвөн жил цалин хөлсийг нэмээч гэсэн шаардлага гэсэн тавьсан боловч өнөөдрийг хүртэл нэмээгүй.
-Саяхан Засгийн газраас цалин хөлсийг 8-12.3 хувиар нэмэхээр болсон гэдгээ мэдэгдсэн. Та бүхний зүгээс цалингаа хэдэн хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа вэ?
-Бид одоо 50 хувиар нэмээч гэдэг шаардлага тавиагүй. Энэ ондоо 15 хувиар нэмээч гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн өнгөрсөн оны төсөвт суулгасан 56,4 тэрбум төгрөгөө урамшуулж болж өгнө гэсэн шийдвэр гаргасан. Энэ мөнгөө авна гэсэн шаардлага тавьж байгаа. Харин засгийн газар энэ нэмэгдэл мөнгийг байхгүй болгоод 8 хувь, 12,3 хувь болгож бидэнд олгох гэж байна.
-Ажил хаялт хэдийн хүртэл үргэлжиллэх вэ?
-Өнөөдөр ажил хаясан сургуулиудаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Есдүгээр сарын 10 гэхэд бүх сургууль цэцэрлэг улс орон даяар ажил хаяна. Боловсролын салбар ямар хүнд ачаалалтай байгаа гэдгийг эцэг эхчүүд мэдэж байгаа. Ажил хаялтад хөлдөнгөөс оролцож байгаа асуудал их байна. Бидний зохион байгуулж байгаа ажил хаялт хууль дүрмийн дагуу явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна.
Дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар дарга, Яамны төрийн нарийн бичгийн дарга нь дарамталж байна. Мөн Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь дарамталж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гишүүдийг цуглуулж дарамталсан. Мөн дүүрэг дүүргээр сургуулийн захирлуудыг цуглуулж дарамталсан. Энэ хуулийн ёсны дагуу буруу асуудал юм. Иймээс бид Хүний эрхийн үндэсний комисс хандана.
-Өнгөрсөн баасан гаригт зөвшилцлийн ширээнд сууж ажил хаяхгүй болсон гэсэн мэдээлэл гарсан?
-Өнгөрсөн баасан гаригт яам дээр уулзалт болсон. Бид бүхэн дөрвөн шаардлагаа тавьсан. Гэвч нааштай хариу өгөөгүй өмнө ярьж байсан зүйлээ ярьсан. Бид зөвшилц хүрээгүй байхад сайд зөвшилцөл хүрсэн учраас ажил хаялт болохгүй гэсэн худал мэдээлэл таарсан.