NASA агаар мандалын ховор үзэгдэл болох-мөнгөлөг буюу бидний мэдэх шөнийн гэрэлтэгч мезосферийн үүлний гайхалтай агшны зургийг буулгасан талаар Science Alert мэдээллэж байна.
Энэ үзэгдлийг NASA PMC Turbo долоон сард таван өдрийн турш авч чаджээ. Швецарын Эсрейндж пуужингийн полигооноос эрдэмтэд мезосферийн давхрага руу өндөр хүчин чадалтай LIDAR багаж хэрэгсэлтэй (илрүүлж, танин мэдэх болоод гэрэлийн тусламжтайгаар холын зайг тодорхойлогч төхөөрөмж ) долоон камертай аврага том агаарын бөмблөгийг хөөргөжээ. Үүний үр дүнд зургаан сая фото зураг авч чаджээ.
Судлаачидын авсан эдгээр мэдээлэлүүд нь Дэлхийн агаар мандалын дээд бүтэцүүдийг илүү ойлгож, цаг уурын таамаглалыг сайжруулахад тэдэнд тусална хэмээн найдаж байна.
Мөнгөлөг үүлний үзэгдэл
Мөнгөлөг үүл- мезосферт үүссэн хамгийн өндөр үүл бөгөөд 70-95 километрийн өндөрт үүсдэг. Тэдгээрийг үүсэн бий болоход маш их хэмжээний усны уур, температур маш бага байх, тоосонцорын маш өчүүхэн хэсгүүдтэй, тэдэн дээр усны уур хуримтлагдаж улмаар мөсний талстууд болон хувирах хэрэгтэй.
Дэлхий дээр байгаа ажиглагчид эдгээр мөнгөлөг гэрэлтэгч үүлнүүдийг зөвхөн бүрэнхийд л харах боломжтой юм.
Ц.Пүрэвдорж