Шведийн эзэн хааны ШУА-аас эдийн засгийн салбарын 2018 оны Нобелийн шагналын эздийг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр зарлалаа. Америкийн эдийн засагч Д.Нордхаус, M.Ромор нар уг шагналыг хүртээж, тогтвортой эдийн засгийн өсөлтийн судалгааны салбарт оруулсан тэдний хувь нэмрийг нь үнэлсэн байна.
Шведийн эзэн хааны ШУА-ийн нарийн бичгийн дарга Горан Ханссон “Энэ оны Нобелийн шагналт эдийн засагчаар тодорсон хоёр эдийн засагч бол эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хэрхэн хангах зэрэг одоогийн хамгийн үндсэн, тулгамдсан асуудлыг зохицуулах зарим арга хэмжээг боловсруулан гаргасан хүмүүс юм” гэжээ.
Шүүгчийн зөвлөлийн дүгнэлтэд:
Эдийн засгийн гол үндэс нь ховор байгаа нөөцийг зохицуулах явдал юм. Байгаль эх нь эдийн засгийн өсөлтийн гол бэрхшээлийг тодорхойлдог. Харин хүн төрөлхтний мэдлэг нь эдгээр бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхийг тодорхойлдог юм. Энэ оны эдийн засгийн шагналын эзэд зах зээлийн эдийн засаг, байгаль орчин, оюун ухаантай харилцан үйлчлэх загвар зохиож, эдийн засгийн судалгааны хүрээг өргөтгөсөн нь дэлхийн эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Д.Нордхаус 1941 онд АНУ-ын Алавкуйк хотод төрсөн. Одоо Йелийн их сургуулийн эдийн засгийн профессороор ажилладаг. Харин M.Ромор 1955 онд АНУ-ын Денвер хотноо төрсөн, Нью-Йоркийн их сургуулийн Стерн сургуулийн профессор аж.