Саяхан нийслэлийн “Өргөө” амаржих газарт тоног төхөөрөмжийн тооллого явагдсан байна. Энэхүү тооллогоор “Өргөө” амаржих газраас нярайн шарлагын аппарат болон бусад олон тооны тоног төхөөрөмж дутсан нь ил болжээ.
Алга болсон тоног төхөөрөмжүүдийг эмнэлгийн эмч, сувилагч нар өөрсдийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл ирсэн тул хэргийг шалгаж байгаа” гэв.