Охин маань 2010 онд анх сургуульд орж байлаа. Эхлээд тэврээд явдаг байлаа тэгээд үүрдэг боллоо, одоо тэргэнцэртэй өнхөрүүлээд бөмбөрүүлээд өргөж тавиад явж л байна даа. Eртөнцийн жам л болсон хойно охин минь өсөж өндийсөөр л.
Саяхан охин минь ” Ээж ээ би том болоод олон найзтай болж өөрийнхөө бизнeсийг (тэр төлөвлөсөн байгаа) хөгжүүлээд олон хүмүүст туслаад бас улс орондоо туслаад явна гэж мөрөөддөг гэтэл ойрд том болохоос айгаад байна. Гараад л өндөр өндөр шат хэцүү зам … гээд олон саад одоо болтол хэвээрээ л байсаар л байх байх юм. Та бид хоёр хөөцөлдөөд дийлэхгүй л байна даа, тийм ээ ээж ээ. Манай улс ийм ядуу юу ээж ээ. Би өөрийнхөө таньдаг хүүхдүүд ээ бодоод үзэхээр над шиг хүүхдүүд олон л байгаа даа, уул нь.
Намайг том болоход бас л хэвээрээ байвал би яанаа. Одоо гэхэд л би сургуульд явах гэж таныг их л зовоож байна. Таныг намайг даахгүй зүрх, нуруу, бөөр чинь өвдөөд хэвтэхээр би буруутай юм шиг санагдаад жаахан хэцүү байдаг. Тэгээд сургуульдаа явахаа болих уу гэж бодож үзсэн л дээ. Даанч найзуудтайгаа хамт баймаар санагдаад л бас бизнeсээ хийхээр мэдлэг хэрэгтэй болохоор явахгүй бол болохгүй шүү дээ. Тийм ээ ээж ээ. Би том болдоггүй байсан бол танд амар байхгүй юу хамтдаа тэврэлдээд ккк.” гэлээ.