Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулагдаад удаагүй ч энэ онд өндөр амжилт үзүүлэн түүхэндээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, эхний шатыг давсан.
Тэгвэл Гуам улсад зохион байгуулагдсан хоёрдугаар шатны тэмцээнд манай шигшээ баг оролцож дууссаны дараа өчигдөр/12.07/ FIFA-гаас гаргадаг Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэгдлээ.
Тус жагсаалтад дэлхийн чансаанд багтдаггүй байсан манай шигшээ баг багтаж 152 орноос 115 дугаар байрт бичигджээ. Мөн тэд Азийн тивийн тавцанд 21 дүгээр байрт бичигдэж эхэлсэн байна.