Тэр мундаг судалгаа шинжилгээ, үр дүн, үр дагавар яах вэ. Үнэхээр нүдэнд ил байгаа зүйлийн тухай л ярьмаар байна. Попорч, улс төр хийж дууссан бол одоо энэ улс эх орон руугаа анхаармаар байна. Улсын чинь нийслэлд 1.3 сая хүн геноцит/үй олноор нь устгах үйл ажиллагаа/-ийн туршилт болон амьдарч байна. Хоолой боогдож, нүд харанхуйлж, амьсгалахад ч бэрх орчинд хавар болохыг хүлээн тарчилж байна. Яагаад утааг, агаарын бохирдлыг арилгах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байна вэ. Яагаад утааг арилгаж болох олон шийдэл арга хэмжээнүүд байхад нэгийг нь ч туршиж үзэхгүйгээр иргэдээ хордуулсаар байгаа юм бэ. Дараа жилээс нүүрс түлэхгүй болно гэсэн эерэг сэтгэгдэлтэйгээр энэ жилдээ хордсон ч нүдээ аниж тэвчих ёстой гэж үү. Шийдэл, үр дагаврын талаар өчнөөн олон удаа бичиж, өчнөөн олон удаа алга хавсран гуйлаа. Гэвч үр дүн нь ердөө энэ. Бид боож үхлээ…