Дэлхийн эдийн засгийн хамгийн гол хоёр тоглогч болох АНУ-БНХАУ-ын хооронд худалдааны хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр болжээ. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герришийн удирдсан төлөөлөгчид БНХАУ-ын худалдааны сайдтай өнөөдөр Бээжин хотноо хоёр өдрийн хэлэлцээр хийхээр ирсэн байна. Энэхүү уулзалтанд БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Я оролцож байгаа аж.
Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Я нарыг тавьсан асуудлаар тодорхой шийдвэр гаргаж, шуурхай арга хэмжээ авахыг АНУ-ын талаас ихээхэн хүсч байгаагаа илэрхийллээ. Тэд Хятадын оюуны өмчийн эрхийг зөрчсөн, кибер халдлага, гадаадын компаниас технологийг нь албадан шилжүүлж авах зэрэг асуудлуудыг яаралтай шийдэхийг хүссэн байна.
Худалдааны хямралын үеэр Хятадын эдийн засаг буурах хандлагатай байгаа нь Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа аж. АНУ-ын Мэдээллийн технологийн академиас Apple компанийн орлогын урьдчилсан таамгийг дахин хянаж Хятадын Вашингтон дахь борлуулалт удааширч байгааг дурьдлаа.
Хоёр улс гуравдугаар сард эхлүүлсэн худалдааны талаарх асуудлаа одоог хүртэл шийдэж чадаагүй байгаа билээ.