• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 6 сарын 16
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

    Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

    18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө

    Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ

    Энэ зундаа багтааж нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барина гэв

    Увс аймагт VIII/1-ний өдөр хүртэл наадам, овооны баяр, ургийн баяр зохион байгуулахыг хориглолоо

    Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан

    Хууль бусаар худалдаалагдсан “Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авчирлаа

    Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хаслаа

  • Улс төр

    Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

    Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагчаар БНХАУ-ын “Эн Эф Си” компани шалгарлаа

    Г.Дамдинням: Менежментийн төлбөр, зээлийн хүүгийн хэмжээг бууруулсны дараа “Онтрэ”-г ярина

    Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ

    Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудад арга хэмжээ авна, ажлаас нь чөлөөлнө

    Д.Амарбаясгалан: 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3,000 төгрөг хүрсэн нь төрийн дэмжлэг хэтэрснийг харуулж буй хэрэг

    Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглолоо

    “Замын-Үүд–Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Монголын талын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

    С.Цэнгүүн: Засгийн газар өнөөдрөөс БЭТ томилох боломжгүй болж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

  • Дэлхий дахинд

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрсний дараа газрын тосны үнэ  буулаа

    Нью-Йорк хотод эмх замбараагүй байдал дэгдэж, олон хүн бэртжээ

    Хиймэл оюун Дундад зууны, тайлагдаагүй бичгийг уншиж чаджээ

    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж Киевийг галдав

    Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

    329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

    АНУ-д агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлдөн сүйрчээ

  • Эрүүл мэнд
    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

    ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг иргэд, төмөр замчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Монголд ирлээ

    Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

No Result
View All Result

Р.Амаржаргал: УИХ нь Засгийн ажлыг хийгээд эхлэхээр хамаг юмыг бужигнуулаад хаячихаж байна

by
2016-06-08 10:11
in Улс төр
0
SHARETWEET

\"\"

Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Та Сүхбаатар дүүргээс нэр дэвшээд сонгогдох өндөр магадлалтай байсан ч нэрээ татсан. Үүнийгээ эмэгтэйчүүдийн 20 хувийн квотыг хангахгүй бол нам сонгуульд орохгүй болно гэж тайлбарлаж байлаа. Гэвч шинэ Засгийн газар байгуулахад сайд болох зорилготой нэрээ татчихлаа гэсэн яриа гадуур гараад байна?

-Би ер нь ямар нэгэн болзол тавьж ажил хийдэггүй шүү дээ. Зөв, буруу гэдэг зарчмаар л ажилладаг хүн. Намайг тэгвэл би ингэнэ үүнийг ингэвэл тэгнэ гэж наймаалцдаг зүйл надад төрөлхийн байхгүй. Тийм учраас зүгээр л тухайн үедээ зөв л гэж үзсэн миний шийдвэр юм. Ер нь бол эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоог хангах, үүнийг жаахан бэхжүүлэх чиглэлээр дээр үеэс анхаарал тавьж ажилладаг байсан. 1997, 1998 онд санагдаж байна. Монголын үндэсний ардчилсан нам гэж байлаа. Талийгаач С.Зориг бид хоёр тэгэхэд МҮАН-ын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн квотыг анх оруулж батлуулж байсан. Тэр үеэс эхлээд энэ явсаар байгаад өдийг хүрсэн л дээ. Угаасаа чиг хандлага нь ч тийм байгаа юм. Ганцхан Монголд ч биш дэлхий даяар эмэгтэйчүүдийн оролцоо тэртэй тэргүй нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн чанар чансаа нь ч гэсэн ондоо болчихоод байгаа шүү дээ. Тэдний мэдлэг боловсрол, хийж байгаа ажлынх нь цар хүрээ ямар байгаа билээ. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Энэ утгаараа гарцаагүй л хэн нэгэн хүн дэмжих ёстой байхгүй юу. Том юмаа харах юм бол нэгдүгээрт нь тийм юм.

-Хоёрдугаарт нь?

-Хоёрдугаарт нь мэдээж намын эрх ашиг гээд юм байж байгаа шүү дээ. Хүн болгон дотроо зөв гэж бодож байгаа атлаа дэмжихгүй суугаад байх. \”Тийм тийм уг нь эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа юм”, \”Тийм ээ парламентад оруулах нь зөв, гэхдээ одоо яана аа” гээд аман дотроо шогшроод байх уу. Сая ҮЗХ-ны хуралдаанаас харагдлаа шүү дээ. Сүүл рүүгээ хүчээр шахуу нэг хэсэг хүмүүсийг хасаад оронд нь эмэгтэйчүүдийг оруулж ирлээ. Тийм байдал руу орно гэдэг өөрөө жаахан гунигтай байгаа юм. Уг нь үүнийг жаахан цэгцтэй, замбараатай, системтэй хийх хэрэгтэй байсан байх л даа. Ямар ч байсан нам 76 хүн нэр дэвшүүлж бүгдээрээ оролцохоор боллоо. Үүнээс илүү яахав. Бас ийм үр дүнд хүрэхэд миний үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л гэж ойлгож байгаа.

-Эмэгтэйчүүдийг нэлээд хатуу учраатай тойргуудад нэр дэвшүүлсэн байдал харагдаад байгаа?

-Түүнийг бол ёстой мэдэхгүй. Би тэр юманд ердөө ч оролцоогүй. Сүүлийн сар гаруйн хугацаанд намын хороод гээд янз бүрийн нэр дэвшигчтэй холбоотой үйл ажиллагаанаас хол байлаа. Би оролцоогүй шүү, та нар л ийм маягаар хийж байгаа шүү гэдэг маягаар зугтаж байсан.

-Та аль нэг сонгуулийн штабт ажиллах уу?

-Намайг хэрэгтэй гэж үзвэл чадлынхаа хэрээр л тусална. Ерөнхийдөө Монголын гайгүйхэн шиг төр бүрдэх учиртай гэж ойлгож байгаа. Тийм учраас өөрийн зөв гэж үзсэн хүнээ хүний өөрийн гэхгүй дэмжиж ажиллана гэдгээ би илэрхийлчихсэн. Гэхдээ чухам юу хийж чадахаа сайн мэдэхгүй л байна. Хэн нэгэн хүн орж ирээд туслаарай, дэмжээрэй гэвэл би сүрхий татгалзаад байхгүй л гэж бодож байгаа.

\"\"

-Блүүмбергээс таныг оны шилдэг эдийн засагчаар тодруулсан байна лээ. Ер нь эдийн засгийг тун таагүй байна гэж их ярьдаг боллоо. Нэг хэсэг нь дэлхийн эдийн засгийн хямралаас хамаарч байна гэх. Манайхаас гаргадаг байгалийн түүхий эдийн үнэ ханш унаад байгаагаас боллоо гээд янз бүрийн тайлбар явж байна. Та үүнийг юунаас шалтгаалсан гэж харж байгаа вэ?

-Наадах чинь бүгд л үйлчилж байгаа зүйл шүү дээ. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал ч үйлчилж байна.Дотооддоо бид өөрсдөө ч бас нэг арчаагүй байдалд байна. Энэ бүх зүйлийг үгүйсгэх арга байхгүй. Ер нь юмны цаад углуурга, асуудал нь чухам юундаа байна гэдэг дээр нэлээд анхаарал тавимаар байгаа юм. Яг цэвэр эдийн засгийн талаас нь бид өдий болтол хариулт өгч чадахгүй байгаа. Осолгүй нэг хэсэг хүмүүс энд тэнд юм хэлээд онош тавиад байгаа боловч яг системийн шинж чанартай өнөөдөр үүсчихээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал маань ямар шалтгаантай юм бэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байна. Үйл хөдлөлийн эдийн засаг гэж шинжлэх ухааны нэг чиглэл байдаг. Би хувьдаа тэр талаас нь илүү харж өнөөгийн үүсчихээд байгаа байдлыг тайлбарлах ёстой юм болов уу гэсэн бодолтой байгаа. Дээрээс нь нэмээд улс төрийн эдийн засгийн талаас нь үүнийг бас тайлбарлах ёстой болов уу. Өөрөөр хэлбэл энэ хоёр арга зүйг хэрэглэж байж өнөөгийн үүсчихээд байгаа нөхцөл байдлын арай жаахан бодитой дүр төрхийг гаргаж ирэх байх.

Манайд нэг буруу ойлголт сүүлийн үед яваад байгаа. Нэг аж ахуйн нэгж, байгууллага, компани удирдаж байсан хүн хүрч ирээд улс орныг удирдаад аваад явж чадна гэж бодоод байх шиг байгаа юм. Тэндээ тодорхой хэмжээний амжилтад хүрсэн байж болно. Гэхдээ компани удирдах, улс орны эдийн засгийг удирдах чинь шал ондоо байхгүй юу. Тэс өөр эдийн засгийн нэр томьёонууд, категориуд хэрэгтэй болно. Тэр бүгдийг ойлгодог байх хэрэгтэй. Тэдний уялдаа холбоог нь хөгжил хөдөлгөөнд нь олж харж чаддаг байх ёстой. Хамгийн энгийн жишээ хэлэхэд компанийн хэмжээнд боловсон хүчин, хүний нөөцийн асуудал л гэж яригддаг биз дээ. Гэтэл улсын хэмжээнд ороод ирэхээр хөдөлмөрийн зах зээлийн асуудал болчихно. Энэ чинь хоёр ондоо ойлголт шүү дээ. Хөдөлмөрийн зах зээл дээр өрнөж байгаа асуудал, аж ахуйн нэгжийн боловсон хүчний асуудал гэдэг хоёр өөр зүйл гэсэн үг. Ялгаж салгаж чадах ёстой байхгүй юу. Манайхан үүнийг ерөөсөө ойлгодоггүй. Тэгсэн атлаа би ингэж байсан юм чинь юухан байхав удирдана гэдэг. Мөн манайд өнөөдөр яг үнэнийг хэлэхэд макро эдийн засгийн түвшинд улс орны эдийн засгийг аваад явах эдийн засагч нарын цөм ерөөсөө бүрдэж өгөхгүй байгаа. Ганц нэг хүн энд тэнд харагдаад байх боловч хүч нь нэгдэж чаддаггүй. Тэр утгаараа цаашдаа эдийн засгийн боловсролыг нэлээд гүнзгийрүүлэх, чанарын шинэ шатанд гаргах чиглэлээр анхаарч ажилладаг юм бил үү гэсэн бодол надад бий. Үүн дээр ач холбогдол өгөхгүй бол цаашдаа олигтой явахгүй юм шиг байна гэсэн ойлголт төрөөд байгаа.

-Засгийн газрыг төсвийн алдагдлыг зээлээр нөхөж байна. Энэ нь зөв, буруу гэсэн яриа их гарах юм. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Энэ бол техникийн чанартай асуудал. Яах ёстой вэ энэ тэр гэдэг нь сурах бичиг дээр байж байдаг зүйл. Тийм учраас би хөндөж ормооргүй байна. Хамгийн гол нь энэ бүх асуудлын чинь утга учир, мөн чанар, үр дагавар нь юундаа байгаа юм гэдгийг хараад түүн дээр нь дүгнэлт хийх субьект байх ёстой. Тэр субьект байхгүй тухай асуудлыг би хөндөөд байгаа юм. Наад асуудлыг чинь Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө харж байх ёстой. Сангийн сайд харж байх ёстой. Асуудлыг бүхэлд нь харж байдаг Монголбанк гэж байх ёстой. Эд нарын чинь уялдаа холбоо энэ бүгдийг харах чадвар гэдэг чинь нэлээд чухал зүйл. Энэ субьектүүд өнөөдөр байхгүй байна. Яг ний нуугүй хэлэхэд өр ч гэж юу юм. Яаж ч тэрийг шийддэг юм. Ер нь ямар үр дагавартай байдаг юм гэдгийг дээр миний хэлээд байгаачлан компанийн хэмжээнд сэтгээд байгаа байхгүй юу. Макро эдийн засгийн хэмжээнд бол ямархуу янзын үр дагавартай юм бэ гэдгийг ердөө ойлгохгүй байна шүү дээ. Болно, болно ингээд тэгчихнэ гэсэн тиймэрхүү хандлагаар хараад байна л даа.

-Эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайгаа хөдөлгөх ёстой гээд байдаг шүү дээ. Уул уурхайгаасаа олсон орлогоор л бусад зүйлсээ хийж авах бололтой юм?

-Дахиад хэлье. Наадуул чинь дандаа техникийн чанартай асуудлууд юм. Хариултууд нь бэлэн байж байгаа. Солонгоруулах, солонгоруулахын тулд хөрөнгийн эх үүсвэр хаанаас авах, түүнийгээ хааш нь чиглүүлэх, юунд мөнгө зарах юм гэдгийг бүгд ярьдгаа яриад одоо сахал ургачихсан хуучин зүйл. Хүн болгон мэддэг болчихсон. Би сүүлийн үед хамгийн гол асуудал нь юундаа байна гэхээр хүндээ байна гэж л бодоод байгаа. Энэ бүгдийг чинь ойлгож, харж, хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчний асуудал. Дээр субьект гээд ярьсан шүү дээ. Тэр субьектуудын асуудал чухал. Бид тэр лидерүүдээ гаргаж ирж чадахгүй байгаа юм. Салбар салбар дээр нь бид өөр өөрсдийнх нь лидерүүдийг тодруулаад гаргаж ирэх ёстой юм л даа. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, банк санхүү, барилга, шинжлэх ухаан, техник технологийн салбар, төсөв дээр ч гэдэг юм уу. Тэр хүмүүсээ гаргаж ирдэг механизм нь байхгүй болчихсон. Өнөөдөр улс төрийн намууд гэдэг юманд энэ байгаа цөөхөн хэдэн хүн бий шүү дээ. Тэр цөөхөн хэдэн хүн дотор бас авьяастай, чадалтай, мэдлэгтэй, боловсролтой нь бүүр цөөхөн байгаа. Тэднийгээ улс төрийн намуудаар тараагаад цөмийг нь буюу хүчийг нь бүрдүүлж өгөхгүй байгаа байхгүй юу. Тарааж хаячихаад байгаа. Ийм учраас улс төрийн нам гэж харгалзахгүйгээр Монгол Улсын эрх ашиг том юмаа хараад цаашаагаа явж чадах баг бүрдүүлэх. Тийм хүмүүсийг төр засаг руу авчирдаг механизм юу байна гэдэг дээр манай холбогдох хүмүүс анхаарлаа хандуулж, бодож, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх цаг болсон байх.

-Улс оронд нөлөөгөө үзүүлэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэтэл улс төрийн оролцоо их байдгаас гацчихдаг гэсэн шүүмжлэл бий. Тавантолгойгоор жишээ авахад бизнесийн чиглэлээр нь явуулах ёстой гэдэг атлаа улс төрийн шалтгаанаар явуулахгүй байна гэдэг?

-Наадах чинь бол зүгээр л нэг тохиолдлын чанартай зүйл харагдаж байгаа. Том системээрээ юу харагдаад байна гэхээр шийдлүүд нь тэртэй тэргүй байж байгаа. Таван толгойг яаж явуулах вэ гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Инженер, техникийн хүмүүсийг авчраад тавьчих юм бол тэд аваад л явчихна. Үүнийг чинь хэрэгжүүлдэг тэр субьектууд нь чухам хаана, юу байгаа юм. Тэр маань үүнийг авч яваад цааш нь чанарын шинэ шатанд гаргаад ирэх тэр тогтолцоо манайд хаана байна вэ. Өнөөдөр жишээ нь Таван толгойн асуудал Улсын Их Хурлын асуудал болчихоод байгаа. Тийм биз?

-Тийм.

-Би одоогоос долоо, найман жилийн өмнө энэ бол үсрээд нэг агентлагийн газрын даргын хэмжээнд л яригдах ёстой асуудал гэж ярьж байсан. Нэг аж ахуйн нэгж байгууллагын асуудал шүү дээ. Хэрвээ төр нь ухаантай бол УИХ-аа ийш татаж оруулахгүй. Бүр яамыг ч татаж оруулахгүйгээр агентлагийн түвшинд залаад чиглүүлээд төрийнхөө эрх ашиг, Монголын эрх ашгийг хангаад явж болох байхгүй юу. Гэтэл манай тэр агентлаг энэ ажлаа хийх чадвар байхгүй. Тэгээд яам нь орж ирээд шийдэх гэхээр бас чадваргүй. Засаг нь орж ирээд бүхэлдээ үүнийг шийдэх гэхээр бас чадвар байхгүй. Тэгээд Их хурал дээрээ үүрч авчраад тавьчихсан. Ингээд хууль тогтоох байгууллага чинь Засгийн газрын ажлыг хийгээд эхэлж байгаа байхгүй юу. Энэ чинь нөгөө хамаг юмыг нь бужигнуулаад хаячихаж байна шүү дээ. Хэрвээ Монгол Улсын эрх ашиг зөв томьёологдоод түүнийг зөв хэрэгжүүлдэг механизм нь байсан бол иймэрхүү асуудлууд яамны нэг хэлтэс ч юм уу эсвэл агентлагийн хэмжээнд шийдэгдээд явах ёстой. Тэнд Монгол Улсын эрх ашиг 100 хувь хангагдаж байх ёстой. 51 хувь нь төрд байх нь ашигтай юм уу эсвэл 34 хувь нь байх ёстой юм уу. Хаанаас хөрөнгө оруулалтаа татаж байх ёстой юм. Тэр дэд бүтцийг яах ёстой вэ гэдэг тэр хэмжээнд шийдэгдэж байх ёстой. Манайх тэр хэмжээнд ажиллаж чадахгүй байна л даа. Тэгээд явсаар явсаар байгаад яамныхаа хийх ажлыг засаг нь хийгээд засгийн хийх ажлыг Их хурал нь хийж байна. УИХ-ынхаа хийх ажлыг Ерөнхийлөгч нь хийгээд Ерөнхийлөгчийнхөө хийх ажлыг агентлагийн дарга нь хийгээд байхаар энэ улс орон чинь яаж хөгжих вэ дээ. Миний нөгөө яриад байдаг зүйл чинь тэр шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо хэзээ ч гүйдлээ олохгүй нь ээ гэж.

-Тэгэхээр одооноос яг ямар ажил хийвэл зөв голдрилдоо орох юм бэ?

-Яривал зөндөө юм байгаа л даа. Өнөөдөр ярих цаг нь мөн үү, биш үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Сонгууль өнгөрөөд шинэ засаг төр нь бүрдээд ирсний дараа бол ганц хоёр өөрийн гэсэн санаа, хэрэгжүүлье гэж бодож явдаг зүйлээ холбогдох хүмүүстэй хуваалцах байх. Сонсох нь уу, сонсохгүй юу тэд нарын асуудал. Миний хувьд бол юу гэж ойлгож байгаа вэ гэхээр нэн түрүүн энэ улс орон эзэнтэй л болох ёстой. Юм цэгцрэхэд энэ их чухал зүйл.

Ж.БАЯРСАЙХАН

Өдрийн сонин

ShareTweet

Related Posts

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Нийгэм

2026-06-15 17:31
Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав
Нийгэм

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

2026-06-15 15:50
18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө
Нийгэм

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө

2026-06-15 14:53
}

Шинэ мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

by undesten
2026-06-15 17:31
0

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

by undesten
2026-06-15 15:50
1

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө

by undesten
2026-06-15 14:53
0

Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

by undesten
2026-06-15 14:25
0

Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ

Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ

by undesten
2026-06-15 13:53
0

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

by undesten
2026-06-15 13:40
0

Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

by undesten
2026-06-15 11:43
1

Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрсний дараа газрын тосны үнэ  буулаа

Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрсний дараа газрын тосны үнэ буулаа

by undesten
2026-06-15 11:23
1

Энэ зундаа багтааж нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барина гэв

Энэ зундаа багтааж нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барина гэв

by undesten
2026-06-15 11:15
0

Нью-Йорк хотод эмх замбараагүй байдал дэгдэж, олон хүн бэртжээ

Нью-Йорк хотод эмх замбараагүй байдал дэгдэж, олон хүн бэртжээ

by undesten
2026-06-15 11:07
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай