Увс аймгийн Баруун түрүүн сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг буутайгаа 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр сураггүй алга болсон. Харин оргосон цэрэг 2 дугаар сарын 01-ний өдөр Тувагаас барсан байдалтай олдсон тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос тодруулахад “Цэрэг амиа алдсан мэдээлэл байгаа. Гэхдээ ОХУ-ын тал энэ асуудлыг шалгана” гэсэн тайлбарыг өгчээ.