Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яг одоо сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар хариулт өгч байна. Фейсбүүк хуудаснаа түүний ярилцлага шууд явагдаж байгаа бөгөөд сэтгүүлчдийн зарим асуултанд өгсөн хариултыг текстээр хүргэж байна.
-Таныг МАНАН бүлэглэл, Шударга бусын хонгилыг үүсгэн байгуулагч гэх юм. Та үүнд яагаад хариулт өгөхгүй байна вэ?
-Би Монголын уул уурхайг гартаа оруулсан, хууль хяналтынхныг базчихсан учраас дуугүй яваад байгаа юм биш. Хэрээл маргаанд тайлбар хийгээд суух нь өөрөө цаг их бардаг ажил. Тэгээд ч өөрийгөө өмөөрөөд байгаа юм шиг харагдах учраас би ямар нэгэн тайлбар хийгээгүй.
-Таныг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд өгсөн гэдэг?
-Эрдэнэтийн 49 хувь дээр, Тавантолгойн асуудал дээр ийм, тийм баримт байна гээд надад үзүүл л дээ. Яг энэ асуудлаар намайг таван жил харлууллаа. Та нар ч энэ хугацаанд надаас асуусаар л байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга таныг шалгуулахаар прокурорт өгсөн. Та шалгуулахад бэлэн үү?
-170 хуудас материалаа нээлттэй болгох хэрэгтэй. Надад ард түмнээс нуугаад байх зүйл байхгүй. Та нар тэр материалыг олоод нийтлэх хэрэгтэй. Х.Баттулга бол архаг хулгайчийн зан гаргаж байгаа. Надад л бүгдийг наах гээд байна. Бүх хулгайтай наах гэсэн чинь юу ч олдохгүй байгаа юм. Ийм учраас өөрийнхөө хэргийг надад тохох гээд оролдож байна. Х.Баттулга аюултай хүн, өөрийнхөө хулгайд хамжигч болгож татдаг. Шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн. Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг нь илрүүлчих вий гэхээс айж байгаа.
-Шударга бусын хонгил гэж бий юу?
-Надтай бүгд л итгэл үнэмшлээрээ ажилладаг. Харин Х.Баттулгатай ийм байдлаар ажиллах хүн олдохгүй байгаа. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Түүнд хулгайчийн нөөц л байгаа. Тийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог. Хонгил гэж яриад байна. Үнэндээ хулгай хийх зүүдээ ажил хэрэг болгох гэж байгаа л арга юм.
-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай яригдаж эхэллээ. Энэ тал дээр таны байр суурь юу вэ?
-Би ШХАБ-ын дээд түвшний олон уулзалтанд оролцож байсан. Гэвч манай улс ШХАБ-д элсэх ямар ч шаардлага байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол улс гарч, сугарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадсан. Харин Монгол Улс хаалгаа ч олохгүй.
-Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийн талаар юу гэж бодож байна?
Би нэг ч сэтгүүлчийг, нэг ч сонин сайтыг шүүхэд өгч байгаагаагүй. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өгдөг ч юм уу гэж бодож байгаа. Би их завгүй хүн л дээ. Хэрэв миний өмнөөс Н.Алтанхуягийг шүүхэд өгөх хүн байвал Н.Алтанхуягаас авах нэхэмжлэлийн мөнгөний арван хувийг өгнө. Хэрэв шүүхэд ялагдвал би тэр хүний өмнөөс Н.Алтанхуягт төлөх мөнгийг нь би төлье.
-Монгол улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирч байнуу?
Монгол улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга байгаа нь зөв. Энэ хүн Монголд ямар хүн Ерөнхийлөгч байж болох, ямар хүн байж болохгүй гэдгийг хамгийн хурдан, хамгийн сайн ойлгуулж чадах хүн. Болж өгвөл дахиад нэг сонгочих хэрэгтэй. Бүүр ч их тод харуулж чадна.
Харин монгол улс ерөнхийлөгчийн засаглалаас татгалзаж болохгүй. Хоёр хөрш ОХУ, БНХАУ хоёр одоогийн засаглалаасаа татгалзвал харин тэр цагт Монгол улс парламентийн засаглалаа авч үзэх хэрэгтэй.
-Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хослолыг та юу гэж харж байна. Хамтарч ажиллаж чадах болов уу?
Монгол улс Хариуцлагын хуулиа л сайжруулах хэрэгтэй. Түүнээс биш хэн хэнтэйгээ ч ажиллсан ч яахав. Би Х.Баттулгыг намайг дуудаж уулзах болов уу гээд л хүлээгээд сууж байна. Би Ерөнхийлөгч болоход нь чамайг ажлаа авсанаас 2 сарын дараа уулзъя гэсэн. Одоо болтол намайг дуудаагүй л байна.
Ц.Элбэгдоржийн хариултаас зарим тайлбарыг онцлон хүргэж байна.
-Өнөөдөр Х.Баттулга Путинтэй тийм найз юм бол УБТЗ-ын Оросын талын 50 хувийг Монголдоо аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүл л дээ.
-Өнөөдөр Монгол Улсад гадаад бодлого гэж байгаа ч юм уу, үгүй юм уу.
-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг авах хэрэгтэй. Ерөнхийлөгч бол Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрхтэй л хүн.
– Би төрд, энэ улсад хэрэгтэй бол чаддаг юмаараа тусалъя л гэж боддог.
-Би Ерөнхийлөгч байхдаа Монголын Улс төрийн намын тухай хуулийг тэр чигт нь өөрчлөх хуулийг санаачилж оруулсан ч батлаагүй. Шилэн дансны тухай хуулийг шинэчлэх шаардлага байна. Монголын төр өнөөдөр хариуцлагагүй байна, хийх ажил их байна. Монгол Улс ардчилал гэсэн хаягтайгаа л үлдсэн. Тиймээс өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтарч ажиллая гэдгээ хэлдэг.
– Би Ерөнхийлөгчөөс буухдаа Х.Баттулгад ширээн дээр нь захиа үлдээсэн. Найман жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан захиа үлдээсэн, уншсан гэж найдаж байгаа.
– Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 38 хууль санаачилсан. Зөвхөн хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх хүрээнд 12 хууль санаачилсан. Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг зогсоогоогүй, харин ч дэмжсэн юм шүү.
– Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд л даа.
– АТГ-аас дуудвал би явж очоод шалгуулна. 170 баримтыг нь олон нийтэд дэлгээд, юунд буруутгаж байгаагаа нээлттэй мэдээлэх хэрэгтэй.
– Би Монголдоо сайхан уран зургийн музей үлдээчих юмсан гэж боддог. Заавал баян хүн цуглуулдаггүй юм шүү. Би уран зурагт үнэхээр хайртай, ойлгодог. Надад олон ч уран зураг бий. Хүмүүсийн хаясан юмыг ч би цуглуулдаг. Тэнд төсвийн мөнгө, улсын архиваас хулгайлсан зүйл нэг ч байхгүй. Хэрвээ тийм юм бол шалгах хэрэгтэй.
-. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Монголын ямар ч Ерөнхийлөгч 100 жилдээ хийж чадахгүй шүү. Үүнийг бидний үеийнхэн хийж чадсан юм. Улсын төсвөөс 22 тэрбум төсөвлөснөөс 19 тэрбумыг нь зарцуулсан юм шүү. АСЕМ-ыг Монголын хувийн хэвшлийнхэн, хэвлэлийнхэн, сайн дурынхан үүрч гарсан юм шүү.
-Т.Ганболдын гэх “Корпорейт” зочид буудалд би хонож үзээгүй. Миний туслахууд: “Т.Ганболд гэдэг хүн уулзаж танд машин бэлэглэе” гэж байна гэсэн. Тэр хөтөлбөр, бэлэгнүүдийг нь аваад ир. Төрийн ордны гадна тавьчих. Тэгээд төрийн мэдэлд өг гэж хэлсэн. Энэ үгиййг сонсоод алга болсон хүн өөрөө байгаа юм. Яагаад ингэх гээд байгаа юм бол гэдэг хандлагыг нь би мэдэж байсан. Одоо Х.Баттулгад атгуулчихаад явж байгаа хүн. Х.Баттулгыг цагдаа хүн харахаар шалгачихаар, шүүгч хүн харахаар шүүгдэгч болж харагдахаар хүн байгаа юм. Ийм хүн шударга ёс тогтоож чадах уу.