Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг нийт иргэдэд анхааарууллаа. Мөн иргэдэд
Тарвага агнахгүй байх
Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх
Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх
Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх
Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх
Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах
Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгахыг санууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар