Яг одоо Төрийн ордоны гадаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулагдаж байна. Жагсагчид өөрсдийн жагсаалын бүтэлтэй болгох болон Төрийн ордондоо зориулж Нолсан, Хийморийн сан, Дөрвөн уулын сан, Гандан лхавжий зэрэг сан тавиулж байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулганы үеэр бусад гишүүдэд хандан “өөрсдийн хутаг хувилгаадыг авчирч энэ Төрийн ордоноо хомоол авчирч утдаг юмуу, арц хүж уугиулдаг ч юм уу, ном гүрэм авчирч уншуулцгаа” хэмээн айлдсан. Түүний хэлсэн энэхүү үгийг жагсагчид биелүүлж өнөөдөр ийнхүү лам авчирч, ном гүрэм айлдаж байгаа бололтой.