Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсууд болох АНУ болон БНХАУ нь өдгөө ” дайнтай” байгаа. Тэр дайн нь Trade War буюу худалдааны дайн. Энэ хоёр улс яагаад хоорондоо дайтах болсон бэ? Хариулт нь маш энгийн. АНУ нь Хятадыг Америкт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээгээр худалдан авсангүй гэж буруутгаж байгаа. Өөрөөр хэлбэл улс орнууд өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ бусад улсад нийлүүлэхийн тулд “дайн” хийдэг болсон юм. Ялангуяа 1.4 тэрбум хүнтэй Хятадын зах зээлд гарах нь аливаа улсын бизнесүүдийн мөрөөдөл байхаас хальж улс орнуудын төрийн бодлого нь байх болсон.
Харин саяхан Монгол Улсад маань юу болоод өнгөрвөө? Муусайн Хятадууд Монголын махыг их хэмжээгээр авч үнийг нь өсгөлөө, буянт сайхан малыг маань амьдаар нь авч гарах гэлээ, Монголчууд махгүй болох нь гэх мэтээр улс орноороо уурсч өөрөөр хэлбэл “Махны дайн”-ыг эхлүүллээ. Өдөржингөө маханд оочерлож буй зургууд ч нүүр хуудсаар гарч иргэдийн бухимдал улам ширүүслээ. Үүнээс нь болж Махны дайнд Монголын төр татагдан орлоо. Буу зэвсэгтэй Тагнуулын ажилтнууд махны зоориудыг эвдлэн орж буй бичлэг үндэсний олон нийтийн телевизээр гарав. Махны үнэ өсгөсөн гол буруутан нь Хятадууд байсан гэдгийг улсаараа тогтоолоо. Махны дайнд Монголын төр нь иргэдтэйгээ нийлж тэмцсэний эцэст ялалт байгуулав. Мах худалдан авч байсан Хятадуудыг хөөн гаргаж, үүнээс нь болж махны үнэ ч буурч эхэллээ…
Үргэлжлэлтэй!
Д.Ангар