Монголчууд бол хахир хавраар мах хомсдож, намартаа хямдарч өвөлдөө идшээ хэрэглээд явчихдаг уламжлалтай ард түмэн. Гэтэл эрх баригчид БНХАУ-д мах экспортлоно гэснээс хойш махны үнэ тэнгэрт хадаж иргэд худалдан авч чадахаа байлаа. Оюутан сурагчид хичээлдээ орох цагаар махны үнэ шалдаа буудаг үе байтал лангуу дээр мах үзэгдэхээ ч байж. Махны квот авсан хятадууд дөрвөн улирал ялгалгүйгээр худалдан авч хоослож байна. Гурван зуун эмийн улирал иддэг малын махыг авахын тулд Хятадууд Засгийн газарт нөлөөлж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Тэрбум 200 сая хятадууд мах идэх эрхээ булаалгасан тэтгэврийн хөгшчүүлд Засгийн газар “Ногоо идэцгээ” гэх болжээ.
“Дээгүүр явдагаас онгоц, доогуур явахаас галт тэрэгнээс бусдыг иддэг” хятадуудад баялагаа зөөгөөд дуусч байгаа эрх мэдэлтнүүд иргэдийнхээ аягатай махыг хүртэл бариад гүйх боллоо. Иргэдэд таалдагдахгүй, тохирохгүй шийдвэрийг эрх баригчид өөрчилж эргэн харах бололцоо бий. Засгийн газар үнэхээр хүсээд байвал фермерийн аж ахуйн өндөр үнэтэй мах бага хэмжээгээр гаргах хэрэгтэй. Энэ бол мах экспортоор гаргахыг эсэргүүцэж байгаадаа биш зохицуулалт дутагдаж байгааг л хэлж байгаа явдал юм.
Иргэд хямд үнэтэй, хятадууд өндөр үнэтэй мах авах нөхцөл бүрдүүлээч ээ.
Б.Жаргалсайхан