ХБНГУ-ын Бремен хотноо энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан Латин формейшн бүжгийн ДАШТ-нд “Moon Dance” хамтлаг амжилттай оролцож, цомын эзэд боллоо. Тэд ийнхүү гурав дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарч дэлхийн хамтлаг гэдгээ нотолж байгаа юм.
“Moon Dance” хамтлаг энэ удаад Монгол улсын Үндэсний бахархалт шувуу болох “Шонхор” нэртэй үзүүлбэрээр ДАШТ-д оролцсон билээ.