• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 27
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Шүүгдэгч Б.Эрдэнэсүх эхнэр Н-г удаа дараа зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгожээ

    Боловсролын Зээлийн Сангаас олгосон 11.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

No Result
View All Result

Б.Баатар: Хэн ч байлаа гэсэн ГАНЦААРАА АМЖИЛТАНД ХҮРДЭГГҮЙ, ямар ч амжилт ганц хүнийх байдаггүй

by undesten
2022-03-17 14:45
in Ярилцлага
0
Б.Баатар: Хэн ч байлаа гэсэн ГАНЦААРАА АМЖИЛТАНД ХҮРДЭГГҮЙ, ямар ч амжилт ганц хүнийх байдаггүй
SHARETWEET

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойд зориулсан баярын тусгай дугаарынхаа “Зочин”-ы хойморт Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатарыг урьж ярилцсанаа уншигч танд хүргэе.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хэзээд бултаж амждаг таныг “барьж авснаа” ихэд олзуурхаж байна. Бидний хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа …

-Яаж энэ хүнээс ярилцлага авчхав аа гэж өөрөөс чинь хүмүүс асууж магадгүй шүү /инээв/. Яагаад ч юм сонин хэвлэл, зурагт радиогоос хол байхыг эрмэлздэг, хол байсаар ч ирж. Энэ удаад салбарынхаа сониноос бултаж чадсангүй.

Таны төрж өссөн нутаг ус, төгссөн сургууль, бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье …

-Би 1975 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн Нэгдүгээр төрөхөд мэндэлсэн. Айлын ууган хүү бөгөөд эрэгтэй, эмэгтэй хоёр дүү дагуулсан хүн. Миний өсөхөөс өдийг хүртэлх бүхий л цаг хугацаа нийслэлтэй, тэр тусмаа бага балчир нас минь Улаан хуарантай салшгүй холбоотой, тэнд л үеийн олон багачуудтай тоглон наадаж, шороо манаргаж өссөн.

Ер нь цэргийн амьдралд өссөн гэхэд болно. Бас Налайхаас ч бага насны минь дурсамж хөвөрнө. Эмээ маань Налайхад амьдардаг, бид зуны амралтаа ихэвчлэн эмээ дээрээ өнгөрүүлдэг байлаа. Сургуулийн тухайд гэвэл Нийслэлийн 44 дүгээр сургуулийн анхны аравдугаар ангийг төгссөн. Тэр үед сургууль маань найман жилийн сургууль байгаад хожим 10 жилийнх болсон юм. Ихэвчлэн цэргийн дарга нарын хүүхдүүд суралцдаг гэдгээрээ манай сургууль онцлог байсан шүү.

Та ч бас тэдний нэг шүү дээ. Аавынхаа тухай дурсамж дэлгэхгүй юу?

-Миний аав Балжид гэж Увс аймгийн уугуул, Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбосон хошууч цолтой офицер хүн байсан. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн улс төрийн орлогчоор ажиллаж байлаа. Мөн тухайн үеийн Иргэний хамгаалалтын 122 дугаар анги, Зүүнбаян гээд л хэд хэдэн газар томилогдон алба хаасан. Ээж минь цэцэрлэгийн багш мэргэжилтэй хүн байлаа. Мэдээж цэргийн хүний гэр бүлийн нийтлэг “журам”-ын дагуу аав хаана томилогдоно бид ч тэнд “томилогдоно” шүү дээ. Аавыгаа дагаж ажил дээр нь очно, бас миний л адил аавыгаа дагаад ирчихсэн хүүхдүүдтэй тоглож өнжинө гээд л хүүхэд насны гэгээн сайхан дурсамж мундахгүй хөврөх хэдий ч харьцангуй багадаа аавыгаа алдсан харамсалтай гашуун дурсамжийн сүүдэр одоо хэр нь сэтгэл зүрхэнд хургадаг. Тухайн үед би 11, удаах дүү минь 10, эмэгтэй дүү минь 4 настай байсан сан. Ийм хүнд цаг үеийг сэтгэлийн хатаар туулж, аавын минь хайр халамжийг орлож, ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг шиг байж гурван хүүхдээ юугаар ч дутаахгүйгээр өсгөж өндийлгөсөн дөө ээж минь.

Магадгүй эндээс л айлын том хүүгийн хувьд аавынхаа үйлсийг үргэлжлүүлэх цэргийн хүн болохоор сэтгэл шулуудсан юм болов уу гэж бодогдлоо. Ер нь цэргийн хүн болох шийдвэрт хэрхэн хүрсэн юм бэ?

-Аав минь цэргийн хүн байсан учраас би ухаан орохоосоо л “цэргийн” гэх тодотголтой бүхнийг мэдэрч өссөн. Хамтдаа тоглодог хүүхдүүд гэхэд л бүгд цэргийн дарга нарын хүүхэд, тоглоом нь хүртэл буу шийдэм, байлдаан л байлаа шүү дээ. Би чинь нөгөө хэдээ модон буугаар хангана, “байлдаан”-аа удирдана, ер нь голлох үүрэг гүйцэтгэнэ ээ. Бас багаасаа ном их уншдаг, “Номын сайн нөхөр” байлаа. Тэр тусмаа Дэлхийн II дайн, Жуковын дурдатгалын тухай илүү сонирхож уншдаг байв. Мөн анги ахих тусам спортод нэлээд дурлаж сагс, волейбол тоглодог, гүйж харайдаг болсон. Энэ бүхэн алсдаа цэргийн хүн болох эхлэл үүтгэл маань байжээ гэж одоо бодогддог.

Тухайн үед Цэргийн их сургуулийн багш нар 10 жилийн сургуулиудаар явж цэргийн хүн болох сонирхолтой хүүхдүүдтэй уулздаг, сургуулийнхаа талаар ойлголт мэдээлэл өгдөг байсан юм. Намайг эзгүй нэг өдөр манай сургууль дээр тухайн үеийн ЦИС-ийн багш дэд хурандаа Б.Галиндэв гуай ирж таарахад ангийнхан маань намайг Цэргийн сургуульд элсэх боломжтой гэж хэлээд биднийг холбож билээ.

Ингээд л арав төгсөөд ангийнхаа Сэргэлэн гэдэг хүүхэдтэй хамт Цэргийн их сургуульд шалгалт өгч тэнцээд ерөнхий цэргийн командын мэргэжлээр элссэн юм. Тэр үе зах зээлийн салхи эд сэвэлзсэн үе байлаа. Тиймээс айлын том хүүхдийн хувьд маш хурдан хугацаанд баталгаатай ажлын байранд гарах ёстой, аавынхаа мэргэжлийг өвлөх ёстой гэсэн ухамсар, дээр нь ээж маань намайг цэргийн хүн болохыг маш сайн дэмждэг байсан зэрэг нь түлхүүр болсон. Одоо эргээд харахад айлын том хүүгийн хувьд аавынхаа мэргэжлийг өвлөж, ажил үйлсийг нь түүчээлж өдий зэрэгт хүрсэндээ сэтгэл дүүрэн явдаг юм.

Оюутан ахуй нас гэдэг хэн бүхний хамгийн тод дурсамжуудыг агуулдаг гэдэг шүү дээ. Сонсогч байх үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

-Тэгэлгүй яах вэ, олон сайхан дурсамж бий. Хамгийн гол нь бид мундаг, шилдэг багш нарын гараар орж, тэднээс номын дуу сонссон хүмүүс. Багш нар, шат шатны дарга нар маань биднийг цэргийн дарга ямар байх ёстой вэ яг л тэр зарчмаар, “хатуу” гараар сурган хүмүүжүүлсэн. Тэр үеийн сургалт бэлтгэл явагддаг зарчим, хангалтын хувьд ч үнэхээр чанартай байсан. Бид чинь хээрийн дадлага сургууль, буудлага жолоодлого, марш тактикийн тэмцээн уралдаан гээд л чөлөө завгүй, жилийн бараг 100 гаруй хоногийг хээр өнгөрүүлдэг байлаа. Энэ бүхэнд сонсогч насны сайхан дурсамжууд хадгалагдана. Түүнчлэн Зэвсэгт хүчний хамгийн сүүлийн өвлийн марш тактикийн тэмцээнд сонсогч байхдаа орж байсан нь бидний тод дурсамжуудын нэг.

Нээрээ л 90-ээд оны үед Цэргийн сургуулийн багш нар үнэхээр чанга, тэгээд чанартай байсан тухай олонтоо сонссон. Үнэхээр тэр үед бэлтгэгдсэн боловсон хүчнүүд өнөөдөр Зэвсэгт хүчнийг удирдаж, гол ачааг нь үүрэлцэж байх шиг …

-Тэр үеийн Офицерын сургуулийн курсийн дарга, ротын захирагч, багш нар үнэхээр мундаг, хамгийн шилдэг гэсэн хүмүүс байсан. Зах зээлийн салхи эд сэвэлзсэн, ороо бусгаа тийм хүнд үед Зэвсэгт хүчнээ гэх зүрх сэтгэлээр үлдэж, цэргийн амьдралыг сонгоод итгэл зүтгэлээрээ ажилласан хүмүүс байлаа. 90-ээд оны үед цэргийн сургуулийг сонгосон залуус ч ялгаагүй яг л цэргийн хүн болно гэсэн чин сэтгэл, хүсэл тэмүүлэлтэй байсан. Ингэж л дарга цэрэг, багш сонсогч гэлтгүй нэг зорилгод төвлөрч чадсан нь бахархалтай юм. Тиймдээ ч манай үеийнхнээс өнөөдөр Зэвсэгт хүчний удирдлагад маш олон хүн гар нийлэмжтэй, хийж бүтээсэн зүйлтэй ажиллаж байгаа.

Таны анхны томилолт хаанаас хэрхэн эхэлсэн юм бэ?

-1997 онд сургууль төгсөхөд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын салааны захирагчаар томилохоор судалгаа хийгдсэн байсан юм. Гэсэн хэдий ч тухайн үед Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар анги анх байгуулагдаж таараад тэнд анхны салааны захирагчаар нь томилогдож байлаа. Тус ангидаа штабын орлогч хүртэл албан тушаалд дэвшин 2006 он хүртэл ажилласан. Дараа нь мөн л Зэвсэгт хүчний 330 дугаар анги шинээр байгуулагдахад захирагчийн орлогчоор нь томилогдож 2008 он хүртэл ажиллаад Канад руу команд штабын коллежид суралцахаар явлаа. Төгсөж ирээд ЗХЖШ-ын БСТГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр, дараа нь буюу 2010-2015 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн дарга, захирагчийн орлогч, ангийн захирагчаар томилогдон ажиллаад 2015 онд буцаж ЗХЖШ-т томилогдсон юм. Энэ хугацаанд БНӨСУ-д V ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн. Ирээд 2017 оноос Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2020 оноос одоогийн албан тушаалд ирсэн дээ.
А

жлын гараагаа эхлэхээс л дандаа шилэгдсэн, мэргэжлийн ахлагч нартай мөр зэрэгцэн ажиллаж, асар их дадлага туршлага хуримтлуулсан. Ялангуяа 150 дугаар ангид ажиллах хугацаандаа маш их зүйлд суралцсан. Анх томилогдоод очиход Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн бусад байгууллагаас шилэгдэж ирсэн, бүгдээрээ надаас ах, асар их туршлагатай ахлагч нараас бүрдсэн байсан. Тэднээс маш их зүйл сурсан. Улмаар дараа дараагийн албан тушаал, очсон газрууддаа өмнөх туршлагадаа тулгуурлана, алдаа оноогоо харьцуулна, алдсан бол ахиж алдахгүйг хичээнэ, илүү боловсрохыг эрхэмлэнэ, цэргээ яаж удирдах, хэрхэн сонсож ойлгох, хамт олноо яаж харилцан итгэлцэл дээр төвлөрүүлэх, бүгдээрээ нэг цул болж амжилтад хэрхэн хүрэх гээд л асар олон талын асуудалд толгойгоо ажиллуулна. Ер нь хамт олон итгэлцлийг бий болгож, ойлголцолд хүрсэн байхад ажил аяндаа урагшилдаг, болж бүтдэг гэж би ойлгодог. Амьдралынхаа туршлагаас ч олж хараад байна.

Ер нь таны ажил албандаа баримталдаг гол зарчим юу вэ?

-Хүний итгэлийг алдаж хэзээ ч таарахгүй, тухайн ажлыг бүтээхийн тулд өөрт байгаа нөөц боломжоо бүрэн дайчлах ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүсээ ч ийм байгаасай гэж хүсдэг, бас шаарддаг. Мөн хүмүүсийн мэдлэг чадвар, давуу талыг нь зөв олж харж, түүний нөөц боломжийг нь зөв үнэлж, чадах ажилд нь томилох, хийж бүтээхээр зорьж байгаа ажлынхаа утга учир, зорилго, ач холбогдлыг нь хүмүүстээ ойлгуулахыг ч зарчим болгодог. Ингэж байж л хамт олноороо аливаа ажлын ард гардаг. Хэн ч байлаа гэсэн ганцаараа амжилтад хүрдэггүй, ямар ч амжилт ганцхан хүнийх байдаггүй. Тэгэхээр миний ярианд байгаа итгэлцэлд тулгуурласан, ойлголцолд хүрсэн хамт олон хамгийн чухал байгаа биз.

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Таны ажил, амьдралын замналыг энэхүү үйлсээс салгаж ойлгох аргагүй юм. Яах аргагүй л анхдагчдын нэг шүү дээ Та …

-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай яригдаж, энэхүү боломжийг судалж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил шат шатанд өрнөж байсан цаг хугацаа саяхан мэт боловч 20 жилийг үджээ. Энэ үйлс эхлэхээс л өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулсандаа сэтгэл хангалуун байдаг. Тодруулбал, тухайн үед Г.Рагчаа генерал, Д.Баярсайхан генерал, Р.Даваадорж, Ч.Ерөөлцэнгэл хурандаа нарын хамтаар энхийг сахиулах ажиллагааны танилцуулах сургалтыг анх явуулж байлаа.

Мөн “Центразибат-2000” сургуульд одоогийн ЗХЖШ-ын даргын хамтаар оролцож байсан. Энхийг сахиулах ажиллагааны сургалтын хөдөлгөөнт бүлэг анх ангиудаар тойрч ажиллахад мөн хичээл заагаад Г.Рагчаа генералын хамт явж байлаа. Улмаар энэхүү үйлс биеллээ олоход буюу “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцсон нэгдүгээр ээлжид ажиллагааны офицероор, Конгод цэргийн ажиглагчаар томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Мөн Сьерра-Леон руу анхны баг явахад ажиллагааны өмнөх бэлтгэлийг нь хангуулан, сургагч багшаар ажиллаж байсан бол хожим ротын захирагч болон багийн захирагчаар тус улсад хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн. Чадын эхний ээлжид багийн захирагчийн орлогчоор, БНӨСУ-д V ээлжийн цэргийн багийн захирагчаар тус тус томилогдон үүрэг гүйцэтгэсэн.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор манай залуусын аливааг харах өнцөг, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь өөр болсон. Асар их үр дүнд ч хүрсэн. Товчхондоо өнөөдөр монгол цэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нь энэ бүхний илрэл шүү дээ. Монгол цэргүүд үнэхээр сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ энэ түвшинд хүрсэн гэдгийг зориуд хэлмээр байна. Яагаад гэхээр одоо энхийг сахиулах ажиллагаа гэдгийг мөнгөөр хэмждэг хүмүүс бий болсонд сэтгэл дундуур байдаг юм. Эх орон шигээ амар амгалан газар очоод хялбархан үүрэг гүйцэтгээд ирдэг юм биш шүү дээ.

Эх орон гэснээс Та хэр эх оронч вэ?

-Эх оронч биш цэргийн хүн хаана байх билээ. Би эх оронч, гэхдээ эх оронч байгаа минь энэ гээд цээжээ дэлддэггүй. Хүн бүр өөрт оногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийчихдэг байх нь л эх оронч байгаагийн нэг жишээ гэж ойлгодог.

Ингэхэд таны бахархал юу вэ?

-Цэргийн хүн болж, эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархдаг. Тийм ч учраас алба хааж буй хугацаандаа ажлаа хийсэн шиг хийхийг, бүтээсэн юмтай байхыг хичээдэг.

Генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэх агшинд таны толгойд хамгийн түрүүнд юу бууж байв? Тухайн үеийн мэдрэмж, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд генерал цолны төлөө ажиллаж байгаагүй. Зэвсэгт хүчний нэг эд эсийн хувьд тухайн байгаа албан тушаалдаа эзэн байж, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийхийн төлөө л явж өдийг хүрч, энэ хүндтэй цолыг хүртсэн. Дээр хэлсэнчлэн хэн ч байлаа гэсэн ганцаараа амжилтад хүрдэггүй, ямар ч амжилт ганцхан хүнийх байдаггүй гэдгийг л дахиад хэлмээр байна. Баатар гэдэг хувь хүний ард түүний хань ижил, үр хүүхэд, найз нөхөд, үе үеийн удирдлага, хамт олон, гарыг нь ганзага, хөлийг нь дөрөөнд хүргэсэн эрхэм багш нар бий. Тэд намайг генерал цолд хүртэл замчилсан юм. Цол хүртэх агшинд мэдээж баярлах, бахдах сэтгэгдэл төрөлгүй яах вэ. Аав ээж минь амьд сэрүүн байсан бол хүүгээрээ хэчнээн их бахархах байсан бол гэх гунигт бодол ч зурсхийж байлаа. Мэдээж бас би энэ цолны эзэн байж, нэр хүндийг нь өргөж, цаашид илүү ихийг хийж чадах болов уу гэсэн хариуцлагыг ч мэдэрсэн. Намайг генерал боллоо гэхэд үе үеийн хамт олон, ажиллагаанд цуг явж байсан бүх л хүмүүс баярласан. Энэ их сэтгэлийн илэрхийлэлд би үнэхээр их талархсан.

Аавынхаа амжуулж чадаагүйг хүү нь гүйцээдэг гэдэг дээ …

-Тийм ээ. Аавынхаа ажил мэргэжлийг өвлөн, замнасан замналаар нь түүчээлж, өдий зэрэгт хүрсэн учраас сэтгэл өег байна. Аавын минь дотнын найз, хуучнаар Иргэний хамгаалалтын газрын төлөвлөгөөний комисст ажилладаг байсан бэлтгэл дэд хурандаа Энэбиш гэж хөгшин бий. Биднийг ааваасаа өнчирч хоцорсны дараа эхнэртэйгээ хоёулаа байнга ирж, эргэж тойрдог байлаа. Цэргийн сургууль төгсөхөд, гэр бүлтэй болоход, хурандаа цол хүртэхэд гээд л онцгой үйл явдал болгонд ирнэ. Аав шиг минь сайхан буурал бий. Генерал болсноо дуулгахад баярлаад уйлж байсан. Тухайн үед ааваараа, цэргийн нөхөрлөлийн үнэ цэнээр бахархаж, огшсон.

Амжилттай яваа эр хүний ард ухаантай эмэгтэй байдаг гэсэн үг бий шүү дээ. Таны ханийн тухай асуухгүй орхиж боломгүй ...

-Миний хань Пүрэвдоржийн Баасанжав гэж бүсгүй бий. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул хүн. Санхүү эдийн засгийн мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг. Бид хүү, охин хоёртой. Гурван зээ хүүгээр бүл нэмж, өвөө эмээгийн өнөр амьдралд шилжсэн. Амралтын өдрүүдийг зээ нартайгаа хамт үднэ, шуугилдана, инээлдэнэ, уурлаж уцаарлана, янз бүр болно шүү дээ. Амьдралын мөн чанарыг одоогоос л мэдэрч, аахар шаахар ажилд оролцож эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Урьд нь ар гэрийн бүхий л асуудлыг хань минь зохицуулж, дийлэнх ачааг нуруундаа үүрч ирсэн. Санаа сэтгэл хувирахгүйгээр ажлаа хийсэн шиг хийх бүхий л боломжийг бүрдүүлж өнөөдрийг хүрсэн ханьдаа маш их баярладаг.

Гурван зээ нь таныг командалж байна уу, та зээ нараа командалж байна уу?

-Хүн чинь ач, зээтэй болохоороо тэдэндээ хүүхдүүдээсээ илүү байдаг юм байна. Гурван зээгийнхээ өмнө “нурчих” гээд л байх нь тэр. Гэхдээ бас хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг зарчмыг хааяа бодож, чанга дуугарахгүй бол болохгүй. Манай хүн тэгэхээр намайг олон зантай юм аа гэж шүүмжилдэг юм /инээв/. Цэргийн хүний хувьд гурван зээ хүүгийнхээ нэгд ч гэсэн өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх сонирхол бий. Тиймдээ ч алсаас алгуурхан удирдана даа.

Ярилцлагынхаа төгсгөлд та юуг хэлэх вэ?

-Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ажлын их амжилтыг хүсье.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Хошууч Д.МЭНДБАЯР
“СОЁМБО” СОНИН

ShareTweet

Related Posts

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан
Ярилцлага

2026-08-20 18:58
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
Эрүүл мэнд

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

2026-08-04 16:13
О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
}

Шинэ мэдээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

by undesten
2026-09-24 13:20
0

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

by undesten
2026-09-24 13:14
0

Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад шашны байгууллагуудад тохиолдож буй бэрхшээл АНУ-ын ЭСЯ-ны санааг зовоож байна

2026-09-24 13:09
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай