Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүлжээ.
Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчилсан байна.
Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Conscourt Mongolia (@conscourtmongolia) ,
- Mонгол Улсын Үндсэн хуулийн цэц гэсэн албан ёсны хаягуудаараа дамжуулан түгээж эхэлжээ.
Мөн Цэцийн дунд, их суудлын хуралдааны явцыг шууд дамжуулахаар техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна.