Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж байна. Гэвч УИХ-ын гишүүд хуралдааныг орхин гарчээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах санал гаргасан. Гэвч хүлээн авсангүй. УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн өмгөөлөгчтэй байх эрхийг хангаж өгсөнгүй. С.Бямбацогт сайд гар утсаа хураалга гэнэ. Дуугарч болно, болохгүй гээд зандраад байх юм. Их суудлын хуралдаан болж байхад хэн юм ярьж болох болохгүй, хэн хаана суух, суухгүйг заах юм уу.
Засгийн газрын захиалгатай улстөрийн шийдвэр гарах юм байна. Тийм учраас бид хурлыг орхин гарч ирлээ” гэв.