ГҮНИЙ ХУДАГ – Монголын түүхэн дэхь харгис МАНГАСУУД
Нэг литр гүний ус 100-150 жилийн турш бүрэлддэг. Харин Монголд зуслангийн 5 айл тутмын 1 нь гүний худагтай. Сүүлийн 27 жилд үлдэх үр хойч, орших газар нутаггүй мэт аашилж амьдарсан Монголчууд бид хэзээ ухаарах вэ?
Гүний худгийг эрээ цээргүй олноор гаргасан, түүнд зөвшөөрөл өгсөн, зөвшөөрөлгүй ч дур мэдэн бий болгосон хүн бүр ирээдүйд төлөөсөө төлнө. Үйлийн үрийг нь хүүхэд, ач гуч нь үүрнэ. \”Үр үндэсгүй юм шиг амьдарсан хамгийн аймаар МАНГАС-ууд байжээ\” гэж 1990-2020 оны хооронд амьдарсан хүмүүс МОНГОЛ-ын түүхэнд үлдэх нь ойлгомжтой.
Худаг гаргадаг мэргэжилтнүүд удахгүй цэвэр усны хомсдолд орохыг хамгийн их мэдэрч байна. Гэвч тэд ажлаа хийн, орлогоо л олж байвал бусад нь хамаагүй. Хяналтгүй, урагшгүй төр ч анхааралдаа авах сэхээ алга. Төсвийн мөнгө, төрийн системийг ашиглан хөлжихөөс өөр ухаан тэдэнд алга. Ус хэрэглэгчид 20 жилийн дараа усны хомсдлыг бодитоор мэдрэх байх гэсэн тооцоолол жил ирэх тусам бүр наашилж байна. \”2070 оноос бичсэн захиа\” хаяанд иржээ.
Гүний ус хамгийн багадаа 130 метрээс гардаг болж, цаашдаа байдал бүүр хэцүүдэх болно. Гүний худагнуудыг улсын тооллогод оруулж мэргэжлийн хүмүүсийн хатуу хяналтанд оруулах хэрэгтэй. \”Ингэж хэлэхээр жил бүр тооллого хийдэг шдээ\” гэж цэцэрхэх хүн гарна. Наад худлаа тоогоо буруу гэдгийг хэн хүнгүй мэддэг болж? Монголд хэдэн гүний худаг байдаг бол ?