Шинжээчдийн үзэж байгаагаар улс орны тогтвортой байдлыг хангаснаар Ерөнхийлөгч Си Жиньпиний төрийн эрх барих хугацаа 2023 онд дуусна. Үндэсний ардын чуулганаар энэ сарын 4-нд энэ саналыг батлахаар болсон. Ингэснээр барууны орнуудыг ялангуяа, түүний олон улсын тавцан дахь гол өрсөлдөгч АНУ-ыг сүрдүүлж байгаа юм. Харин БНХАУ-ын Засгийн газартай хамтарч ажилладаг Бээжин дэх өдөр тутмын “Глобал таймс” сонин барууны орнуудын хэвлэл мэдээллийн шүүмжлэлийг эдгээр орон БНХАУ-ыг бүтэлгүйтэхийг харахыг хүсч байна хэмээн ойлгон хүлээж авчээ. Мөн тэд БНХАУ-ыг дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Харин олон улсын сэтгүүлчдийн ихэнх нь үүнийг Ерөнхийлөгч Си Жиньпиний хийж байгаа дарангуйлал гэж үзэж буй юм. БНХАУ-ын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа арга нь тус улсын болон төрийн эрх мэдэл хоорондын тэнцвэрийг арилгана гэж “Financial Times” сонинд бичжээ. Харин “New York Times”сонин үүнийг нь “Дарангуйлагч болох гэсэн туршилт” гэжээ. Түүнчлэн “The Guardian” сониныхон БНХАУ-ын Коммунист намын энэ хүсэлт Маогийн эрин үеийн давж гарсан үеийнхний хувьд сүйрэл байх болно гэж үзсэн байна. Мөн “Түүний залгамжлагчид Си Жиньпингийн эрх мэдлээ бэхжүүлэх арга замыг таамаглаагүй байна” гэж дурджээ. “Вашингтон пост” сонин БНХАУ-д Маогийн дэглэмээс хойш харагдаагүй ганц хүний хувийн дарангуйлал тогтоох оролдлого хийсэн. Мөн Ерөнхийлөгч Си Жиньпин дэлхийн бусад оронд борлуулахын тулд XXI зууны тоталиризмын дэглэмийг бий болгосныг анхааруулсан байна. Энэ дэглэмийн шинэ хувилбар нь шинэ технологт түшиглэж байгаа юм. Тухайлбал, иргэн бүр кредит оноотой болно. Харин эрх баригчид камерын тусламжтайгаар зөрчил гаргасан иргэнийг нүүр царайгаар нь таних, илрүүлсэн зөрчлийн улмаас кредит оноо нь буурна гэж үзжээ.