• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 6 сарын 5
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалайг “мөнгө угаах” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьжээ

    Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдлээ

    Загас барих, агнах хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ

    З.Энхболд: Магистрал шугам хэвийн байвал Таван шар, Москва, Содон хороолол, Ханын материал орчмын халуун усыг 3-4 хоногт буцааж холбоно

    Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

    Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

    Нийслэл хотын нийтийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 310005 дугаарын утсаар хүлээн авч байна

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

    Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-аас 3 иргэнийг баривчилжээ

    Охиныхоо нэр дээр ₮291 саяар байр авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

  • Улс төр
    Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

    С.Цэнгүүн: Энэ жил дахиад БНХАУ-аас нүүрс авахад 300 тэрбум төгрөг зарцуулна гэдэг маш хариуцлагагүй асуудал

    Н.Номтойбаяр: 5.5 их наяд төгрөгөөр сунадаг шаттай хоёр техник авна, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

    Хятадын компаниуд шаардлага хангаагүй тул Бортээг ордыг “Эрдэнэс Тавантолгой” ашиглана

    Ж.Энхбаяр: Манай улс хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээрт буюу нэлээд хойно орж байна

    Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ

    О.Амгаланбаатар гишүүний санаачилсан долоодугаар сарын 10-наас 19-ийг дуустал амардаг болох хуулийн төслийг Байнгын хороо дэмжсэнгүй

    13-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож, 13-16 насныхны хэрэглээнд технологийн хязгаарлалт тавина

    18 насанд хүрсэн иргэн жолооч бэлтгэх сургалтад хамрагдсанаар мопед, скүүтэр унах эрхтэй болно

    Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

  • Дэлхий дахинд
    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж Киевийг галдав

    Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

    329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

    АНУ-д агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлдөн сүйрчээ

    Зеленський: АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байгаа энэ үед ОХУ анхаарал татахыг хичээж байна

    АНУ, Хятадын удирдагчид Ираныг цөмийн зэвсэггүй, Ормузын хоолойг нээлттэй байлгахаар тохиролцжээ

    Куба улс шатахуун болон нефтийн нөөцгүй болжээ

    АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд

    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ

  • Эрүүл мэнд
    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

    ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг иргэд, төмөр замчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Монголд ирлээ

    Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

    Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

No Result
View All Result

Алтан ордны улсыг ахин нэгтгэгч арга мэхт Тохтамыш хаан

by
2018-03-05 07:40
in Онцлох мэдээ, Түүх, уламжлал
48
Алтан ордны улсыг ахин нэгтгэгч арга мэхт Тохтамыш хаан
SHARETWEET

Алтан Ордны монгол улсын сүүлчийн хүчирхэг хаан нь Тохтамыш юм. Түүний эцэг нь Тули ходжа бөгөөд Үрүс хааны төрсөн дүү байжээ. Тэрбээр идэр залуу насандаа эрх мэдлийн төлөө тэмцэлд авга ахдаа дийлдэн, тэр үед хүчирхэгжин мандаж байсан Доголон Төмөрийг бараадан, Самарканд хотод очсон байна. Энэ үед Алтан Ордны улс нь урьдын хүчирхэг байдлаа гээн, дотроо 3 хэсэг хуваагдан, дор бүрнээ засгийн эрхийн төлөө тэмцэлдэж, энэ байдлыг нь ашиглан харьяат улсууд тэр дотроо оросын вангууд салан тусгаарлах оролдлого идэвхтэй хийж байв. Харин Дундад Азийн газар нутгийг нэгтгэн, нэгэн улс байгуулах ажлыг хийж байсан Төмөр өөрийн улстай хил залган оршиж буй Цагаан ордны улс хүчирхэгжих нь байгугай, ерөөсөө оршин байх нь халгаатайг сайн ойлгож байсан тул түүнийг гартаа оруулах буюу ядаж хараандаа байлгахад төлөөний хүнтэй байх нь хичнээн чухлыг мэдэж байв. Иймд Тохтамышийг халуун дотноор хүлээн авахыг тушааж, ихээхэн бэлэг сэлт өгч, цэрэг эрсээр хангаад тогтохгүй, Отрар Сауран Сыгнак хотуудыг хүртэл түүнд өгчээ. Гагцхүү эдгээр хотыг өөрийн болгохын тулд байлдан авч эзлэх хэрэгтэй байв.

Тохтамыш эхлээд Цагаан ордны, улмаар Алтан ордны хаан ширээнд хүрэхийн тулд багагүй бэрхшээл туулж, хатуу хүтүүг амссан билээ. Үрүс хаан Алтан ордны улсад тэмцэлдэн яваа чөлөөг ашиглан эзгүйчилж, Тохтамыш Цагаан ордны хаан ширээнд хэрэг дээрээ сууж байгаа Үрүсийн хүү Күтлүгбугын эсрэг 1374 онд дайлаар морджээ. Анхны тулалдаанд Күтлүгбуга алагдсан хэдий ч Тохтамыш ялагдан зугтаав. Тэр дахиад л Төмөрийн нөмөр нөөлгийг барааджээ. Төмөр түүнд хоёр дахь удаагаа туслан түрүүчийнхээсээ олон хүчирхэг цэргийг өгч Цагаан орд руу явуулав. Энэ удаа Тохтамышийн эсрэг Үрүс хааны хүү Тогтакия тулалдав. Азын тэнгэр нь нүүр буруулсан Тохтамыш дараалан ялагдав. Төмөр Цагаан ордны хаан ширээнд өөрийн хараат хүнийг суулгах хүсэл маш их байсан тул энэ удаа ч Тохтамышийг зэмлэн буруушаасангүй урьдын адилаар ивээлдээ авсан юм. Түүн дээр нэмэгдэн Цагаан орд улсаас Мангут овгийн Эдигей Үрүс хааныхнаас зугтан ирснийг ивээлдээ авсан бөгөөд Үрүс хаан тэднийг буцааж өгөхийг шаардсан боловч татгалзсан хариу сонсов.

Гэлээ ч цаг цагаараа байдаггүйн үлгэрээр энэ үеэс эхлэн Тохгамышийн өөдлөн өндийх цаг ирж, азын тэнгэр түүнд нүүрээ харуулах болов. Үрүс хааны дараагаар Цагаан ордны хаан ширээнд гарсан Төмөрмелик найр наадам хийн хамаг цагаа нөхцөөж, тоглоом наадам хөөцөлдөж явсаар улсынхаа дотор нэр хүндээ алдаж гүйцэв. Энэ аятай цагийг тааруулан Төмөр Тохтамышт дахин цэрэг өгч Цагаан ордны хаан ширээг эзлүүлэхээр явуулжээ. Энэ удаа тэрбээр итгэлийг биелүүлж, сүүлийн 3-4 жилийн хугацаанд анх удаагаа ялалт байгуулж, Цагаан ордны хаан ширээг булаан авсан болой. Тэр Сыгнак Саурин зэрэг хотуудыг эзлэн авч, улмаар өөрийн нэртэй зоос хүртэл гарган, 1377-1378 онуудад Алтан Ордны гол нутаг руу цөмрөн орж, нэг их төвөггүйгээр Сарай Бэрх болон Ижил мөрний зүүн эргийн бусад хотуудыг эзлэн авчээ.

Тэрбээр ийнхүү өрсөлдөгчдөө давамгайлан Алтан орд Цагаан орд хоёрыг нэгтгэн нэгэн хүчирхэг улс байгуулах гэсэн Үрүс хааны бодлогыг тууштай үргэлжлүүлэв. Гэтэл энэ үед Алтан ордны монгол улсын нугаг дэвсгэрийн ихэнх хэсгийг хүчирхэг Мамай гартаа барьж байлаа. Тэмцлийн энэ шатанд Мамай Тохтамышийн гол дайсан болж хувирав. Харин Мамай Куликовын тулалдааны шархаа эдгээн, орос руу Дмитрийтэй даагаа нэхэн байлдах гэж бэлтгэн, зав чөлөө муутай байсан учир Сарай Бэрхэд хаан ширээнд суусан Тохтамышийг анхаарах сөгөөгүй байв. Куликовын талд болсон тулалдаанд ялагдсан нь Мамайд өөрт нь ч, нийт Алтан ордны монгол улсын хувь заяанд ч ихээхэн уршигт дагавартайг ойлгож байсны хувиар богино хугацаанд орос руу дахин довтолж, ялалт байгуулахыг яаравчилсан ч түүнд тийм боломж олдсонгүй. Нэгэнт хүчээ авч эхэлсэн Тохтамыш түүн рүү түрүүлж довтлон, Калка гол дээр болсон тулалдаанд түүнийг бүрмөсөн сүйрүүлэв.

Тохтамыш Мамайг ийн ялсны дараа Алтан ордны улсын бүрэн эрхт ганц эзэн болж тодорсон билээ. Түүний мэдэлд Астраханаас Булгарын хоорондын Ижил хавийн бүх нутгаас гадна Хойд Кавказ, Ижил мөрнөөс баруун тийших өргөн уудам нутаг, дээр нь Крым орсон байна. Тохтамыш тэр намартаа Москва руу их ван Дмитрий Донскийд болон оросын бүх вангуудад элч илгээж, өөрийнхөө болон тэд нарын ч дайсан Мамайг ялснаа мэдэгдсэн байна. Москва болон оросын бусад хот Куликовын тулааны дараах шархаа арилгаж чадаагүй тул аргагүйн эрхэнд Алтан ордны шинэ хаанд захирагдан, алба гувчуур өгч эхэлжээ. Тиймээс Куликовын талд Мамайг дийлэн мандаж байсан Дмитрий Донский ялалтанд хүрчихээд ганцхан жил болоогүй байтлаа Тохтамышт бэлэг сэлт, барьцааны хүмүүс явуулсан нь арга ядарсан хэрэг байлаа.

Урьдын хаад оросоос зөвхөн алба гувчуур аваад түүнийгээ өгөхгүй бол цэрэглэн дайрч, тонон дээрэмдээд буцдаг байсан бол Тохтамыш оросыг Алтан ордны монгол улсын бүрэлдэхүүнд оруулах чиг барьж байлаа. Иймээс оросын олон вант улсуудын дотроос хамгийн хүчирхэг болсон Москваг бүрэн эрхэндээ оруулах нь оросуудын салан тусгаарлах илд далд хандлагыг бүрэн нухчин дарахад тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үзсэн тул Дмитрий өөрт нь алба гувчуур, бэлэг сэлт өгсөөр атал Тохтамыш Москва руу аян дайн хийх бэлтгэлээ базаасаар байв. Ингэхдээ дайлаар мордох бэлтгэлээ ихэд нууцалж байсны дотор Алтан ордод байсан оросуудыг, ялангуяа худалдаачдыг баривчлан буцаахгүй хорьжээ. Ийнхүү бэлтгэлээ базаагаад Москваг эзлэн номхотгох зам зуур оросын бусад олон вангуудын нутгийг түйвээн сүйтгэсэн нь тэдэнд 150 жилийн өмнөх Бат хааны үеийн аймшгийг дахин сануулсан хэрэг байв. Энэ дайны дараа Алтан Ордны Тохтамыш хааны өмнөөс мөчөөрхөх зоригтой оросын ван нэгээхэн бээр ч үлдсэнгүй, бүгд хувь тавилантайгаа эвлэрчээ.

Энэхүү аян дайны дараа Тохтамыш Алтан ордны Монгол хаадын анхаарлыг татсаар ирсэн Азербайжанд анхаарлаа хандуулав. Энэ үед Ил хаадын монгол улс хэдийнэ мөхөж, хойд иранд түрэг монголын гэгддэг Желайридын удмынхан өөрийн улсаа байгуулаад байжээ. Тохтамыш 1384 онд Тебризийг эзлэн их олз омогтой буцжээ. Тэгээд 1386 онд Ил хаадын улс мөхсөнөөс хойш нилээд сулраад байсан Египеттэй дипломат холбоогоо сэргээн, идэвхжүүлэх талаар хэд хэдэн алхам хийсэн бөгөөд Доголон Төмөр хааныг хэт нь иранд бэхжвэл хамтран тэмцэхээр төлөвлөж байв. Гэвч Египетүүд бүр Бэрх хааны үед баримталж байсан бодлогоо үргэлжлүүлэн, хоёр нүүр гаргаж, элч солилцох хэмжээнээс хэтэрч туслалгүй орхижээ. Алтан Ордны улсыг хураан захирч, ертөнцийн хамгийн хүчирхэг хаадын нэг болж чадсан Токтамыш хэдийгээр түүний өөдлөх дээшлэх замд нь харамгүй тусалсан ч Чингис хааны удмын хүний хувьд “нэг муу Мавернахрын эмир” байсан Төмөрт захирагдахыг хүссэнгүй, түүнтэй мөчөөрхөн тэмцэж, хязгаар газар нутгаас булаалдах тэмцэлд шуудран оржээ.

Энэ үед Төмөр гол цэргээ авч Иран руу гүнзгийрэн орсон бөгөөд Мавераннахрд их цэрэг үлдээгүйг Тохтамыш мэдээд түүний хилийн хот Сабранд тулж очжээ. Түүнтэй Төмөрийн хүү Омар шейх тулалдсан авч ялагдаад нилээд нутгаа цөлмүүлсэн байна. Ийнхүү Төмөр, Тохтамыш хоёр мөргөлдөн, эцсээ хүртэл тэмцэх нь хэн хэндээ тодорхой болжээ. Ингээд тэр хоёрын анхны шийдвэрлэх тулалдаан 1391 оны 4-р сард Кундузийн хөндийд болж, Төмөрийн ялалтаар төгссөн байна. Тохтамыш энд хүнд цохилт авсан боловч, цааш тэмцэх нөөц хүчээ барсангүй. Тэр сэтгэлийн тэнхээтэй, эрчимт үйл ажиллагаатай хүн байсан учир Төмөрийн Иран болон Өвөр кавказад аян дайн хийж байх үед нь хүчээ дахин хуримтлуулж амжсан бөгөөд 1394 онд Дербент рүү цэрэглэн хөдөлжээ. Төмөр хэлэлцээ хийлгэхээр туршлагатай элч Шамс Аддин Алмалыкийг түүн рүү илгээсэн боловч Тохтамыш элчид нааштай аядуу хариу өгөх гэж байснаа сүүлдээ шадар ноёдынхоо үгэнд орон, хатуу ширүүн хариу өгч тулалдах нь гарцаагүй болов. Улмаар Терек голын сав газарт хоёр өрсөлдөгч дахин хүч шавхсан тулалдаан өрнүүлж, энэ тулаанд Тохтамыш ялагдан зугтаасан бөгөөд Төмөр түүнийг хөөсөн боловч гүйцэж чадалгүй алдаж Рязанийг тонож, Сарай Бэрх хотыг галдан түймэрдээд буцав.

Гэвч Тохгамыш урьдын адил дахиад эрч хүчтэй ажиллаж, Ижил хавийн олон газрыг өөртөө эргүүлэн авч, улмаар Крымийг эзлэхээр байлдаж байв. Тохтамыш 1398 онд Рязаны ванд элч илгээж, Алтан ордны улсыг сэргээн босгож эхэлсэн байна. Улмаар 1399 онд Литовын Витовт вангийн хамт түүнтэй хаан ширээний төлөө өрсөлдөн гарч ирсэн Төмөрхүтлүгтэй байлдсан боловч амжилт олсонгүй. Энэ цагаас эхлэн тэр өөдөлсөнгүй, дахин их цэргийн хүч хуримтлуулж чадаагүй бөгөөд жижиг анги цэрэг толгойлон үүгээр түүгээр хэсүүчлэн амь зуух болжээ. Тэгсээр Төмөрийг нас барахаас хэдхэн долоо хоногийн өмнө Отрар руу өөрийн эрт үеийн нөхер Хар Хожаг элч болгон явуулсан гэдэг. Ийнхүү Тохтамыш, Төмөр хоёр насныхаа эцэст дахин холбоотон болсон гэдэг. Юугай ч Алтан ордны сүүлчийн хүчирхэг хаан Тохтамыш 1378-1395 онуудад хаан төрийн жолоог чанга атган, хүч чадлыг нь мандуулж байсан бөгөөд хаан ширээгээ буцаан авахын төлөө тэмцэж байгаад 1405-1406 оны орчимд нас баржээ. Тохтамыш ийнхүү өнгөрсөн ч түүний 4 хүүхэд нь урт, богино хугацаагаар Алтан Ордны улсын хаан ширээнд гарч байв. Ийнхүү Алтан Ордны улс Казань, Астрахань, Сибирийн хаант улсууд болон задарч бага хаадын зөрчилдөөний үе эхэлжээ.

ShareTweet

Related Posts

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх
Танин мэдэхүй

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх

2024-02-03 09:46
Бөртө чоно, Гоо марал домгийн амьтад уу, эсвэл хүн байв уу?
Түүх, уламжлал

2024-01-10 13:35
Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх
Түүх, уламжлал

Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх

2023-07-27 14:32
}

Шинэ мэдээ

Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

С.Цэнгүүн: Энэ жил дахиад БНХАУ-аас нүүрс авахад 300 тэрбум төгрөг зарцуулна гэдэг маш хариуцлагагүй асуудал

by undesten
2026-06-04 23:05
3

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалайг “мөнгө угаах” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьжээ

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалайг “мөнгө угаах” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьжээ

by undesten
2026-06-04 22:58
0

Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдлээ

Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдлээ

by undesten
2026-06-04 14:10
1

Загас барих, агнах хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Загас барих, агнах хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ

by undesten
2026-06-04 14:02
1

З.Энхболд: Магистрал шугам хэвийн байвал Таван шар, Москва, Содон хороолол, Ханын материал орчмын халуун усыг 3-4 хоногт буцааж холбоно

З.Энхболд: Магистрал шугам хэвийн байвал Таван шар, Москва, Содон хороолол, Ханын материал орчмын халуун усыг 3-4 хоногт буцааж холбоно

by undesten
2026-06-04 11:23
0

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

by undesten
2026-06-04 11:08
1

П.Мөрөн мото спортын Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны Монгол хүн боллоо

П.Мөрөн мото спортын Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны Монгол хүн боллоо

by undesten
2026-06-04 06:37
0

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

by undesten
2026-06-04 06:00
0

Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

by undesten
2026-06-04 05:56
0

Н.Номтойбаяр: 5.5 их наяд төгрөгөөр сунадаг шаттай хоёр техник авна, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

Н.Номтойбаяр: 5.5 их наяд төгрөгөөр сунадаг шаттай хоёр техник авна, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

by undesten
2026-06-03 20:58
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай