• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 29
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

  • Улс төр
    Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

    Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

No Result
View All Result

Эртний судлалын шавыг тавигч, анхны археологич “хөдөөгийн” Пэрлээ

by
2018-04-10 09:00
in Түүх, уламжлал
3
Эртний судлалын шавыг тавигч, анхны археологич “хөдөөгийн” Пэрлээ
SHARETWEET

Хүн төрөлхтний олон үеийн түүхийг эртний хүмүүсийн үлдээсэн эд өлгийн биет баримтад тулгуурлан судлах археологи буюу эртний судлалын арга барилыг бие даан эзэмшиж, энэ чиглэлийн анхны судалгаа хийсэн эрдэмтэн бол Монгол Улсын төрийн соёрхолт, академич Хөдөөгийн Пэрлээ билээ. Тэрбээр 1911 онд Цэцэн хан аймгийн Жонон бэйсийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт өөрөөр хэлбэл эзэн Чингисийн алтан ургийнхны уугуул нутагт малчин ард малчин ард Хэрээд овогт Дамдингийн гэрт төржээ. Тэгээд хошууны танхимын бага сургууль, улмаар багшийн сургууль төгсөн багш мэргэжилтэй болж, энэ чиглэлээр хөдөө орон нутагт ажиллаж байх хугацаандаа шүлэг зохиол бичиж, тухайн үеийн сонин сэтгүүлд хэвлүүлсээр “Хөдөөгийн” хэмээх нэрээр алдаршжээ. Пэрлээ 1937 онд хэлмэгдүүлэлтэнд өртөж, 10 жилийн хоригдох ял авсан бөгөөд 1941 онд суллагдаж, 1956 онд цагааджээ. 1941 онд тэр үеийн Шинжлэх Ухааны Хүрээлэн (одоогийн Шинжлэх Ухааны Академи)-д судлаачаар орж ажилласнаар тэрээр эх орныхоо түүх, соёлыг судлах ажлаа эхэлж, насан өөд болтлоо Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгчээр 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ.

1957 оноос ЗХУ-ын дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантурт суралцаж, 1959 онд БНМАУ-д анх эрдмийн зэрэг хамгаалуулах болсон тэр цаг үед Пэрлээг эх орондоо ирж, «Хятаны түүхээс» сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Эрдмийн зэрэг хамгаалах хурал дээр академич, профессор, билгүүн номч Бямбын Ринчен, “Монгол улсад Орос улсын эрдэмтэн багш нарыг түшиж, өнөөдөр бид өөрсдийн шинжлэх ухааны газар, шинжлэх ухааны зэрэг анх удаа хамгаалан үүсгэж байгаа нь манай залуу шинжлэх ухааны амжилтын нэг мөн” гэж магнай тэнийн хэлж байжээ. Тэрбээр 1962 өнд Дэлхийн өвөг түүхийн холбооны байнгын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсны дээр эртний Хятан улсын түүхтэй холбоотой хот балгасын нэр усыг газар дээр нь магадлан баримтжуулсаар, 1978 онд эрдэм шинжилгээний гуч гаруй бүтээлээ хураангуйлж, «Эртний монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийн зарим асуудалд» сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Пэрлээ эрдэм шинжилгээний ажлынхаа гол чиглэлийг монголын ард түмний түүхийн чухал зангилаа асуудал, язгуурын монголчуудын тархалт, нутагшилт, хоорондын хамаарал, нийгмийн хөгжлийн явц, соёлын байдлыг тодруулахад хандуулсаар иржээ.

Тэрбээр «Онон Хэрлэнгийн монголчууд» (1959), «Монголын феодалын улс байгуулагдахын өмнөх Монгол улс, Ханлигууд» (1966), «Гурван мөрний Монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь» (1969) зэрэг зохиолдоо, язгуурын Монгол аймгууд м.э.ө үед Эргүнэ мөрний саваар нутаглаж байсныг овог аймгууд, эртний судлалын эд өлөг, угсаатны зүйн хэрэглэгдэхүүн, бичигдэл түүхийн мэдээтэй харгалдуулан шинжилж, монголчууд нэгэн үе Эргүнэ мөрөн, Их Хянганы умард хэсэгт нутаглаж байжээ гэсэн санааг дэвшүүлсэн юм. Энэ санаагаа цаашид гүнзгийрүүлэн, эрт цагт Хэнтийн нурууны зүүн хойд хэсэг, Эргүнэ мөрний умард биеэр нутаглаж байсан Шивэй нарын олон аймгийн доторхи Мэнгү (Монгол) нараас Монгол хэмээх нэр үүссэн хэмээх санаа дэвшүүлж, язгуурын Монголчуудыг «Онон Хэрлэнгийн Монголчууд» буюу «Гурван голын Монголчууд» хэмээн анх томъёолжээ. Язгуурын Монгол аймгуудын холбоо X зууны үеэс шинэ аймаг болон задарч салбарлан, тэдгээр нь яваандаа нэгдсэн төр улсын төрх хэлбэрийг олсон хэмээн үзжээ.

Пэрлээ өөрийн сонгон авсан талбартаа дорвитой судалгаа хийж, «БНМАУ-ын түүх»-ийн гурвал зохиолын нэг үндсэн зохиогчоор ажиллаж, хэд хэдэн бүлгийг дагнан бичсэний зэрэгцээ, эрдэм судлалын 20 гаруй ном, товхимол, 100 гаруй өгүүлэл туурвин, дотоод гадаадад нийтлүүлж, монголд төдийгүй, дэлхийн дорно дахины судлалд нэрд гарсан эрдэмтэн болжээ. Пэрлээ эртний судлал, угсаатны зүй, түүх бичлэг, бичээс судлал, сурвалж бичгийн судлал, тамга судлал гэхчлэн түүхийн шинжлэх ухааны бүхий л салбарт бүтээлээ туурвиж байсан бөгөөд нэн ялангуяа монголын эртний судлалын ухааныг үүсгэн тэрлэж, хөл дээр нь босгох ажилд хэн ч давташгүй гавьяа байгуулсан билээ. Учир нь тэр монгол нутгийн хөрс шороонд эртний судлалын бие даасан малтлага шинжилгээ хийсэн анхны монгол эрдэмтэн болсон юм.

Шинжлэх ухаан сэтгүүлийн 1942 оны 5 дугаарт, “Төв аймгийн Авдарбаян сумын Хүйтний голд явуулсан археологийн ажлын тухаи хэмээх өгүүлэл гарсан нь археологиин чиглэлээр монгол эрдэмтний туурвисан анхны бүтээл байв. Эртний судлалын малтлагад зайлшгүй шаардлагатай орчин газрын болон малтах булшний дэвсгэр зураг, олдворын тодорхойлолт, он цагийн харьцуулалт, дүгнэлт сэлтийг зохих ёсоор нь бүрдүүлсэн энэхүү ажилд цаашид монгол оронд энэ салбарын судалгааны арга зүй бүрэлдэн тогтож, шинэ залуу судлаачид төрөн гарч, эх түүхээ улам лавшруулан судлахын зам мөрийг нээжээ.

Пэрлээ 1948-1949 онд төв азийн ард түмний эртний бичиг соёлыг судлагч Зөвлөлтийн нэрт эрдэмтэн С.В.Киселёвийн удирдсан монгол зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги Их Монгол улсын нийслэл Хархорин балгасыг малтан судлах томоохон цар хүрээтэй ажилд оролцож, малтлагын тодорхой хэсгийг удирдан ажиллажээ. Энэхүү шинжилгээний ажлын явцад малтлагаас гарсан олдворыг бүрэн тэмдэглэж, тодорхойлон бичиглэх үед, түүний өвөг дээдсээсээ өвлөн авсан мал аж ахуйн уламжлалт мэдлэг нь тун ч их тус болж, мэргэжлийн судлаачдад өндөр үнэлэгдэж байсны нэгэн жишээ гэвэл, малын яс тодорхойлоход бог буюу бодын ямар ч жижиг ясыг шууд таньж, оновчтой зөв нэрлэж байсан нь олон арван жилийн дадлагатай, эртний судлалын мэргэжилтний гайхлыг төрүүлж байсан гэдэг. Монголын эртний судлалд Пэрлээгийн оруулсан гавьяат үйлсийн заримаас дурьдахад, юуны түрүүнд манай уудам эх орны өнцөг булан бүрт буй түүхийн олон үеийн арвин их дурсгалыг нүсэр их хөдөлмөр зарцуулан, шинжлэх ухааны үндэстэй бүртгэн тэмдэглэж, монгол орны эртний судлалын сан бүрдүүлэх ажлыг анх санаачлан гүйцэтгэсэн явдал юм. Монголын эрт үеийн түүхэн дэх тун ч ээдрээтэй бөгөөд сонирхолтой сэдвийн нэг нь эртний хот суурины асуудал юм.

Нэн эрт цагаас төв азийн нүүдэлчид зөвхөн мал аж ахуй дагнан эрхэлж нүүдэллэн амьдарснаас бус хот суурины боловсролыг хөгжүүлж чадаагүй байсан мэт төсөөлөл ихээхэн газар авсан байсныг Пэрлээ МЭӨ 3-р зуунаас МЭ 18-р зууныг хүртэлх хугацаанд нүүдэлч түмний цогцлоон бүтээсэн 200 гаруй хот суурины үлдэгдлийг илрүүлэн олж, их бага хэмжээгээр судлан шинжлээд, “Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины товчоон” хэмээх нэгэн сэдэвт бүтээл туурвисан нь энэ сэдвээр монголд гарсан анхны дорвитой бүтээл болжээ. Пэрлээ тухайлан, Хүннүгийн Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Баянбулгийн турь, Уйгурын Хар балгас, Хятаны үеийн Хэрлэнбарс, Баруун, Зүүн хэрэм, Чин толгойн балгас, Хар бухын балгас, Их Монгол улсын нийслэл Хар Хорум зэрэг гол чухал түүхэн ач холбогдол бүхий хотуудад малтлага судалгаа хийж, эрдэм шинжилгээний арвин их хэрэглэгдэхүүнийг цуглуулж, судалгааны үр дүнг нийтлэн гаргажээ. Тэрбээр олон талын өргон боловсролтой эрдэмтэн байсан тул зохиол бүтээл нь эртний судлалын биет олдворыг сурвалж бичгийн мэдээтэй дуйлгэн харьцуулж, түүхэн үйл явдлыг сэргээн тодруулахын үлгэр дууриал болжээ.

Тэрбээр ийнхүү эртний судлалыг монголд хөгжүүлэх эхлэлийг тавьж, эрт дундад үеийн хот суурины археологи, овог аймгуудын түүхийн судалгаагаараа монголын түүхийн шинжлэх ухааныг шинэ шатанд гаргаж, 1967 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон байна. Археологич гурван голын монголчуудын түүхийн гол сурвалжийн заалтыг археологийн биет олдвор, малтлагын үед ажиглагдсан зан үйлийн мэдээ сэлттэй тохиолдуулан тулгаж, «Төв аймгийн Авдарбаян сумын нутаг Хүйтний голд явуулсан археологийн ажлын тухай» (1942), «Монголын эртний овог ястны түүхийг судлахад археологийн ач холбогдол» (1956), «Монгол Ард Улсын археологийн шинжилгээний товч тойм» (1963), «Эртний монголчуудын үхэгсдээ оршуулж байсан зан үйлийн асуудалд» (1956), «Эртний монголоос шилжин нүүгсэд, тэдний улс түмнүүдийн их нүүдлийн түүхэнд холбогдох нь» (1966), «Монгол аймгуудын нэн эртний дээдсийг эртний нүүдэлчдийн дундаас хайх нь» (1977) зэрэг зохиол бичиж, дөрвөлжин булшны гол хойлгын нэгэн малын толгой, далны яс зэргийг монголчуудын уламжлалт ёстой холбон шинжиж, дөрвөлжин булшны аймгуудын дотор монголчуудын өвөг дээдэс оролцож явсан бөгөөд ялангуяа язгуурын монголчуудын элэнцийг дөрвөлжин булшны аймгуудаас үүсгэн авч үзэх нь зүйтэй гэсэн шинэ санаа дэвшүүлсэн юм.

Түүний эрдэм судлалын ажлын бас нэгэн гавьяа бол 13-16 дугаар зууны монголын түүх соёл иргэншлийн талаар ялангуяа Чингис хааны нэртэй холбоотой үйл явдлуудын тухайд, шинжлэх ухааны бодит үнэнийг өгүүлэх нь байтугай энэ сэдвээр ам ангайх ч боломжгүй байсан захиргаадалтын дэглэмийн ид ноёрхолын үед, үнэхээр эх оронч сэтгэл, зориг зүрх гарган, элдэв саад бэрхшээлийг даван туулж, гурван голын монголчуудын түүх соёл, угсаа гарвалыг эртний судлалын баримтаар судлан шинжилж, Монголын нууц товчоонд гарах эзэн Чингисийн нэртэй холбоо бүхий домогт газар нутгуудыг олж тогтоон, манай түүхийн хамгийн сонирхолтой энэ зурвас үеийг судлахад жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тэгээд ч 1990-1992 онд зохиогдсон, монголын хаадыг онголсон “Их хориг”-ийг олж тогтоох зорилготой Монгол Японы хамтарсан Гурван гол төсөл хайгуул судалгааны ажилдаа түүний шинжилгээний баримтад голлон түшиглэсэн байна.

Пэрлээ нь нэрт эрдэмтэн төдийгүй зохиолч, яруу найрагч, орчуулагч бөгөөд манай орны утга зохиолын салбарт их зүйлийг бүтээжээ. Түүний зохиосон Амрагийн дуу буюу ард олны дунд нэршсэнээр Цэнхэр дурдан алчуур хэмээх утга уянгын дуу нь монголын олон үенйнхний дунд хэзээ ч хувирашгүй чин үнэнч ариун хайр сэтгэлийн мөнхийн дуулал болон үлджээ. Тэрбээр дэлхийн сонгодог уран зохиолын дээжсээс яруу сайхан орчуулан, ард олны хүртээл болгож байсны жишээнд Роланд баатрын дуулал, Игорийн цэрэглэсэн тууж зэрэг баатарлагийн туульс, В.Шекспирийн Гамлет найраглал тэргүүтнийг дурьдахад хангалттай. Монгол түмний сод билэгт хөвгүүдийн нэг Пэрлээгийн мэндэлсний 90 жилийн ойг ёсчлон тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан, бүтээлүүдийг нь эмхэтгэн хэвлэн гаргасан байна. Эртний түүхт монгол орны түүх соёлын судалгаанд академич Пэрлээгийн үлдээсэн эрдмийн их өв сан ийнхүү хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байж, хойч үеийн эртний судлалтан нарыг эрдмийн оргил өөд уриалан дуудах болжээ.

Шийрэвдорж Насанбат

ShareTweet

Related Posts

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх
Танин мэдэхүй

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх

2024-02-03 09:46
Бөртө чоно, Гоо марал домгийн амьтад уу, эсвэл хүн байв уу?
Түүх, уламжлал

2024-01-10 13:35
Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх
Түүх, уламжлал

Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх

2023-07-27 14:32
}

Шинэ мэдээ

Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

by undesten
2026-09-29 12:17
0

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

by undesten
2026-09-28 16:52
0

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

by undesten
2026-09-28 15:52
0

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

by undesten
2026-09-28 15:08
0

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

by undesten
2026-09-28 12:14
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

by undesten
2026-09-28 11:36
0

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

by undesten
2026-09-28 11:29
0

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

by undesten
2026-09-27 16:19
0

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай