“The Voice” шоуг Монгол ТВ албан ёсны эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж эхэлснээс хойш үзэгчдийг хүсэн хүлээлгэдэг нэвтрүүлгийн нэг болсон. “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийнхээ шилдэг 16 оролцогчийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд шууд дамжуулан үзүүлсэн.
Дөрвөн шүүгчийн тунан үлдсэн 16 оролцогч зөвхөн монгол дуу дуулж өрсөлдсөн. Ингээд Ононбат шүүгчийн багаас Б.Өсөх-Ирээдүй, Э.Энхсүх нар үлдсэн бол Ука шүүгчийн багаас Ц.Энгүүн, Б.Батбаяр нар үлдсэн юм. Харин Болдын шүүгчийн багаас О.Бүжинлхам, Ж.Ариунжаргал нар үлдсэн бол Отгонбаяр шүүгчийн багаас Г.Мөнх-Эрдэнэ, А.Болормаа нар үлдсэн. Ингээд шүүгч тус бүрийн 2, 2 оролцогч шалгарснаар хагас шигшээ тоглолтонд оролцох шилдэг найман оролцогч тодорсон юм.