Монголчууд бид
үндэсний уламжлалт монгол бичгээ орхиж
өдгөө крилл үсэг бичгийг хэрэглэж байгаа билээ. Гэсэн хэдий
уламжлалт бичгээ хэрэглэхийг чармайж нэг
хэсэг төрийн бодлогоор бага ангийн сурагчидад монгол бичгээр хичээл зааж
эхлэхийг оролдсон боловч төдийлөн амжилт олоогүйн улмаас одоо дунд ангийн
сурагчид монгол бичиг үзэж байгаа.
Үндэсний бичиг
үсгээ хэрэглэхийг уриалсан зарлигийг
Монгол улсын Ерөнхийлөгч гаргасны дагуу
өдгөө бүх шатны боловсролын
үнэмлэх, диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэрэг албан
баримт бичгүүдийг крилл, монгол бичгээр давхар
гаргадаг болсон. Монгол бичиг бол монголчуудын үндэсний уламжлалт бичиг
төдийгүй бидний өвөг дээдсийн үйл хэрэг, холч ухаан, оюун санааны үнэт мэдээ мэдээллийг үр хойчид
өвлүүлэх \”хэрэгсэл” болох юм.
Монголчууд бид
монгол бичгэ эсурах гэж өвөр зуураа хөглөж байх хооронд бидний мах цусны
хэлтэрхий өвөр монголчууд маань өдгөө хүртэл монгол бичгээ төрийн бичгийн
түвшинд тээн явсаар, өөр хоорондоо мэдээлэл солилцох бичиг үсгийн хэмжээнд хэрэглэсээр
байгаа бахархам сайхан уламжлалтай.
translate-ийн зарчимд үндэслэн
Монгол бичгээс крилл үсэгт, крилл үсгээр
бичсэн үгийг монгол бичигт хөрвүүлдэг
программ зохион бүтээжээ. Ингэснээр монголчууд бид ч гэсэн энэхүү программыг
ашиглан монгол бичгээр үг, өгүүлбэр бичих, өөр хоорондоо монгол бичгээр
харилцах бололцоо бүрдэж байгаа юм.