Өвөл, хаврын морин уралдааныг
бид яавч зогсоож чадахгүй. Яагаад гэж үү. Яагаад гэвэл энэхүү морин уралдааныг
зохион байгуулагч, санаачлагч, санхүүжүүлэгчид нь бүгд манай төрийн томчууд,
түшээд, эрх мэдэлтнүүд байдаг болохоор тэр. \”Хүүхдүүд хамгаалалтын хувцас
хэрэгсэлээ л бүрэн өмсч чадвал эрсдэл багатай” гэж зарим морин спортын
холбооныхон тайлбарлаж байна.
Гэтэл хамгаалалтын хувцсандаа
гол асуудал байгаа юм биш. Дөн өвлийн хүйтнээр 40-50 км/цаг хурдтай адуун дээр
балчир үрс \”хөлдүүс” болон уралдаж байна. Түшээдийг л зугаацуулахаар. Энэ л гол
асуудал юм. Гар нь бээрч, даарахын эрхэнд жолоогоо алдаж, хээр гээгдэж үлдсэн
балчир үрс л өрөвдмөөр. Монгол хүүхдүү моринд гарамгай. Тэд хэзээ ч морио унаад
уралдаж чадна. Гэвч дулаан автомашинд суугаад жолоочоо нударч яваа дарга нар
хүйтэн жаварт хазраа алгадуулж, хавсрага салхинд цээжээ хорстол ташуурдуулж
байгаа хүүхдийн зовлонг яаж мэдэх вэ. Тиймээс дөн өвлөөр ч хамаагүй зугаа
цэнгэлээ хөөн, агт морьдоо уралдуулсаар л байна.
\”Хүүхдүүдээ хайрлая” гэж
уриалсаар байхад л зөрж байгаа юм шиг зохион байгуулсан \”Дүнжингарав” уралдааны
дараа 10 гаруй хүүхэд их бага хэмжээнд гэмтэл бэртэл авчээ. Зохион байгуулагчид
үүнийг нуугаад л өнгөрсөн. Харин тэнд ажилласан зарим төрийн бус байгууллагууд
л энэ талаар мэдээ, мэдээлэл хүргүүлж байна.
Тэгвэл тун удахгүй бас нэг
уралдаан зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, хаврын бүсийн уралдаан.
Ихээхэн хөрөнгө зарцуулсан хүлгээ хурдлуулахыг ноёд, түшээд хүсэх нь
ойлгомжтой. Тиймээс ямарч захирамж тушаалыг зөрчиж, эрх мэдлээр далайлгах
морьдоо уралдуулах биз.
Үүний дараа хэдэн хүүхдүүд л
гэмтэл бэртэл авч, хохирогч болж үлдэнэ. Монгол түмний уламжлал, морин
уралдаанаа зохион байгуулж болно оо, болно. Гэхдээ хааяа ч гэсэн хүүхдүүдээ
хайрлаж, хавсрага салхитайд өнжиж байвал яасан юм бэ. Түшээд ээ.
Шар хүү