АН-ын нэг цагийн завсарлага дуусч, НИТХ-ын ээлжит бус хуралдаан эхэлсэн. Улмаар санал хураалтын тооллогын комиссыг сонгох асуудал дээр талууд маргалдсан учраас саналаа нэгтгэж ойлголцолд хүрэхийн тулд НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс 10 минутын завсарлага авлаа. Яг одоо төлөөлөгчид хэвлэлийнхэн өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Төлөөлөгчдийн олонх өмнөх тооллогын комиссыг дахин сонгохгүй гэдэг дээр саналаа өгсөн юм. Тиймээс шинээр тооллогын комисс сонгох шаардлагатай болсон. Энэ шалтгаанаас үүдэж, талууд өөрийн хүнийг тооллогын комисс оруулахаар маргаан үүсгэсэн юм.