Монголын тайз, дэлгэцийн нэрт найруулагч, жүжигчин, багш Гүрсэдийн Доржсамбуугийн 70 насны ойд зориулсан “Тэнгэр мэднэ” дурсамж, хүндэтгэлийн тоглолтыг Улсын Драмын эрдмийн театраас энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр театрын шилдэг уран бүтээлчдэд олгодог нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” цомын эздийг шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо.
Театрын шилдэг уран бүтээлчдэд таван жилд нэг удаа олгодог “Арслан” цомын Шилдэг эрэгтэй жүжигчнээр МУСТА С.Болд-эрдэнэ, шилдэг эмэгтэй жүжигчнээр МУГЖ Ж.Оюундарь нар тодорлоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу