Тунел бий болгож газар доор дэд бүтэц бий болгоно гэхээр бидэнд нэг том төөрөгдөл байгаа юм. Цахилгаан, кабель, дулааны шугамаас дор дэлхийн цөм хүртэл орон зай бийг бид ойлгохгүй байна. Манай дулааны шугам үсрээд л 8-н метрийн гүнд байгаа. Тэрнээс доош 10-40 м-т дэд бүтэц бий болгох санааг л яриад байна. Дэлхийд өөрөө өрөмдөж ухаад дотроо зам, хоолойгоо бариад явчихдаг дэвшилтэт технолого бий болж үр ашгаа өгч бүтээн байгуулалт өрнүүлж эхлээд 10-аад жил болж байна.
Манай Улаанбаатар хот төв хэсгээрээ л түгжрэлд автагдаж авто зогсоолын дутагдалтай байдаг. Тодруулж хэлбэл Оффицерээс Таван шар хүртэл Зүүн 4-н зам, Төв талбай, Баруун 4-н зам, 1-р хороолол гэсэн оролт гаралттай түнел бариад замын хөдөлгөөнөө доош нь хийчихвэл асуудал байхгүй болно доо. Дараа нь хойш урагш тэлсэн нэмэлт тойрог бий болгочихвол түгжрэл бүүр баяртай болно.
Тэрнээс замын хангамжаа нэмэгдүүлнэ гээд хажуу талын ногоон байгууламжаа устгаж өргөтгөх эсвэл гүүр барина, тойруу зам барина, засаг захиргаагаа нүүлгэнэ, Их дээд сургуулиудаа хотоос гаргана… гэдэг бол онц шийдэл биш. Эдгээрт гаргах зардлаа Улаанбаатартаа түнел бий болгож хоосон байгаа орон зайгаа ашиглах нь зөв шийдэл болно.
Норвеги улс тунел барих техник технологи сайтай улс. Осло хот болоод хот хоорондын замаа тунелжүүлж чадсан бүүр далай доогуур усан дундуур тунел байгуулж байна. Эдний хамгийн урт тунел 26 км урттай бол сүүлийн жилүүдээс фьёорд, нуурнуудаа хооронд нь тунелээр холбож эхлээд байна.
Дэлхийд гэхэд Их Британи Францтай, Дани Шведтэй далай доогуур тунел тавьж холбогдсон бол Дани Германтай тунеллээр холбогдохоор бүтээн байгуулалт эхлээд байгаа. Дахин хэлэхэд түгжрэлээс гарах бодит гарц бол хурдны замтай тунел бий болгож газрын доорхи орон зайгаа ашиглах бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх зам юм.
М.Найданхүү