Хооллох загвараа тодорхойлох нь маш чухал.
Зарим хүмүүс ядарсан, сэтгэл хөдөлсөн, гутарсан, сэтгэл дундуур үедээ хэтрүүлэн иддэг. Тэгвэл та өдөр бүр хэрэглэсэн илчлэгээ тооцоолон бодож , өдөрт идэх илчлэгийн хэмжээгээ нарийн гарга.
Зөв дадалтай болоход туслах санамжууд.
Жингээ хэт хурдан буулгаж болохгүй. Хэрэв та буруу хооллодог дадлаа аажим бага багаар өөрчилж чадвал таны жингээ бууруулах арга удаан хугацаанд маш сайн үр дүнд хүрэх болно.
Хоолыг бага хэмжээгээр, тайван, удаан идвэл хэт их идэхээс зайлсхийж чадна. Хэрэв та уурласан, тайван бус үедээ хэтрүүлэн идэх хандлагатай бол хоол идэхийн оронд хөгжилтэй сайхан дурсамжаа сэргээн бодохыг хичээгээрэй.
Хэрэв та хааяа хэтрүүлэн иддэг бол санаа зовох хэрэггүй. Харин энэ дадлаа ухаалгаар өөрчлөхийг бодоорой.
Дасгал хөдөлгөөн
Биеийн жингээ бууруулах хөтөлбөрт усанд сэлэх, бүжиглэх, явган явах гэх зэрэг байнгын дасгал, хөдөлгөөнийг оруулдаг. Хооллох дадлаа өөрчлөхдөө дасгал хөдөлгөөнийг хавсаргавал илүү үр дүнд хүрэх болно.