ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа. Тэрээр “Мутацад орсон коронавирусийн халдвар суулгах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг давуу илэрч буйг судлаачид хэлж байна. Мөн 20-иос доош насныханд илүү зонхилж, тархалт өвөрмөц хурдан байна. 12-р сарын 31-нд АНУ-д, өчигдөр БНХАУ-д тус вирусийн шинэ төрөл бүртгэгдсэн” гэлээ.
Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинэ төрлийн коронавирус Монголд бүртгэгдсэн гэж ойлгож болохгүй” гэлээ.