Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нярайлсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн байна.
Тухайн эмэгтэй төрөхийнхөө өмнөх өдөр шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу гарахаас өмнө өвдөж, тус эмнэлэгт очиж төржээ. Төрсний дараа онош батлагдаж, коронавирусийн халдвартай нь батлагдсан аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Мэс заслаар төрсөн учраас эхийн биеийн байдлыг тогтворжтол ээж, нярай хоёрыг амаржих газарт тусгаарласан. Тэнд хавьтал болсон ээжүүд, ойрын хавьтал болсон эмнэлгийн ажилчдыг ажиглахаар бэлдсэн тасгуудад тусгаарласан.
Ээж, нярайн биеийн байдал сайн байгаа. Түүнчлэн гэр бүлийнх нь хавьтал гурван хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан” гэдэг мэдээллийг өглөө.