Налайх дүүргийн хэмжээнд шинээр коронавируст халдварын 8 тохиолдол эерэг гарч нийт 43 боллоо. Үүнээс 18 нь эдгэрсэн бол 25 хүн эмчлүүлж буй аж.
- Тус дүүргийн 2-р хороонд илэрсэн нэг тохиолдол нь ажиглалтад байсан
- 3-р хорооноос халдвар илэрсэн 6 хүн нь өмнө нь батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтал буюу гэрийн ажиглалтад байсан байна.
- Мөн 8-р хорооны нэг иргэн нь БЗД-ийн 26-р хороонд бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал болсныг тандалтаар илрүүлжээ.
- Хил залгаа байрлах “Арджанчивлан” рашаан сувилалд 6 тохиолдол эерэг гарсны дотор Налайх дүүргийн иргэд байгаа гэх мэдээлэл ирсэн аж. Тэнд харьяаллын дагуу Төв аймгийн онцгой комисс, эрүүл мэндийн байгууллага үйлчилж буй юм. Найлах дүүргийн хэмжээнд 6108 хүн хамрагдаад байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтад 66 иргэн байна.
Дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн төвөөс хавьтлуудыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах, маршрут тогтоох ажлуудыг шуурхай зохион байгуулж байна. Иймд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг иргэдэд уриалж байна гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.