Халдварын нөхцөл байдал харьцангуй тогтвортой зургаан улсаас ирэх оюутнууд хичээлдээ үргэлжлүүлэн суух боломжтой хэмээн ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хэвлэлийн алба мэдээлэв.
“ОХУ-ын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 31-ний захирамжаар Венесуэл, Герман, Сири, Тажикистан, Узбекистан, Шри-Ланка улсын оюутнууд сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаар ОХУ-ыг зорих боломжтой” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас халдварт өвчний нөхцөл байдлын хувьд аюулгүй гэж тодорхойлсон улс орнуудын иргэдийг л сургалтын зорилгоор ОХУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрч байна.
Одоогоор мөн Азербайжан, Армени, Беларусь, Вьетнам, Грек, Египет, Энэтхэг, Казахстан, Катар, Киргиз, Куба, Бүгд Найрамдах Мальдив улс, АНЭУ, Сейшелийн арлууд, Серби, Сингапур, Танзани, Турк, Финланд, Швейцар, Этиоп, БНСУ, Өмнөд Осет, Японоос оюутнуудыг сургуульдаа үргэлжлүүлэн сурахаар ОХУ-д ирэхийг зөвшөөрөөд байна.