Гэрээр тусгаарлагдсан иргэдэд өгөх зөвлөмжийг ЭМЯ-наас хүргэж байна.
Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс улсаас өгч байгаа эм, амин дэмээс гадна амны хаалтаа тогтмол зүүх, хооллохдоо гэрийнхэнтэйгээ хамт суухгүй, тусдаа хооллохыг зөвлөж байна. Мөн шөлтэй хоол тэр дундаа махтай хоол идэж, шингэн зүйл сайн ууж байхыг зөвлөлөө. Мөн нэмэлтээр дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж, хамартаа вифероны мазь түрхэж болно гэв.
- Хөнгөнөөр өвдсөн иргэд айж сандралгүй эдгээр зөвлөгөөг сайтар дагахад үр дүн гарна
- Халдваргүй, гэр бүлийн гишүүн мөн халдвар авчихвий хэмээн айлгүй, хяналт тавих
- Амны хаалтыг 2-3 цаг тутам солих, боломжгүй бол марлаар маск хийн 8-10 давхарлаж 2-3 ширхэг маск хийн өдөртөө сольж, угаах