Японы Киотогийн Их сургуулийн эрдэмтэд коронавирусын халдварыг үүсгэгч вируст өртөх үед гэрэлтдэг шинэ амны хаалт бүтээжээ. Уг бүтээлд тэмээн хяруулаас гаргаж авсан эсрэг биетийг ашигласан бөгөөд уг амны хаалтын гадаргууд коронавирус байгаа тохиолдолд хэт ягаан туяа тусгахад гэрэлтэж харагдах юм.
Ясухиро Цукамотогоор ахлуулсан эрдэмтдийн баг амны хаалтыг худалдаанд гаргах засгийн газрын зөвшөөрлийг хүлээж байна. Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд 2022 онд үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн байна гэжээ.