Миний нэг танил дүү хүү францад сурахаар мордсон юм.
Тэгсэн хэдэн жилийн дараа хоёулаа таарлаа, дүү монголд ирчихсэн байгаа л гэж байна. Яав ийв нөгөө сургууль соёлоо дүүргээ юу.? гээл би асуув. Дүү хүү мушилзан -Дүү нь хөөгдчихсөөн, баларсан юм болсон гээд л толгойгоо маажиж бна. Уг нь эрдэм номын мөр хөөсөн гэмгүй нөхөр л дөө. Би гайхаад -Үгүй ээ чи чинь юунаас болоод хөөгдөх туугдах болов л гэлээ. Тэгсэн
-Өө их юм байнаа, би танд дараа тухтай ярьж өгье л гэж бна. Tэгээд хоёулаа утасныхаа дугаарыг солилцоод саллаа.
Нэлээд хэд хоногийн дараа нөгөөх маань залгаж байнаа..-Ах таныг би гэртээ урьж байна, та ирж чадах уу? Би ганцаараа амьдарч байгаа..гээд хаягаа хэллээ. Би орой очьё гээд тасаллаа.
Орой нь би яаж хоосон байхав гээд ганц шил юм аваад очлоо. Дүү ч хэрэндээ хөөрхөн ширээ засчихаж, гадаад архи ч харагдана.
Ингээд бид ч ширээний ард тухаллаа. Их ч юм ярилаа нэг юмаа ч дууслаа. -Дүү овоо томоотой эрдэм номын хүн байж яахаараа хөөгдөөд ирчив, энд учир байна даа гээл би шалгаав.
Тэгсэн дүү хүү ичингүйрэн -Ээ ах минь нээх яриад байх юм бишээ..л гэж бна. Би яахав ярь ярь, тааруухан юмыг сэтгэлдээ агуулж байснаас ярьчихсан нь дээр байдаг юм гээд л ахархлаа..Дүү хэсэг бодолхийлсэнээ яриагаа эхэллээ.
-Энэ түүхийг би одоо хүртэл хэнд ч яриагүй ээ. Надад угаасаа итгэх ч үгүй. Xарин та бол өөр хүн намайг худлаа ярихгүйг мэдэж байгаа.
Tэгээд ч танд би худлаа яриад ч ямар ашиг байхав. Дүү нь францад очоод зорьсон сургуульдаа орлоо. Tа мэднэ угаасаа эндээс бүх яриагаа хийчихсэн байсан. Эхний жилийн төлбөр энэ тэр бол шийдэгдчихсэн гээд л..
Эхний жилээ сайхан сурлаа. Cурлагандаа ч сайн байлаа. Tэгээд миний өөрийн дуртай мэргэжил байсан болохоор багш нар ч ам сайтай байлаа. Тэгээд жаахан саагиж үдэш орой найт клубээр хэсэж найз нөхөдтэй ч боллоо. Ингээд яваад эхлэхээр аандаа мөнгөний асуудалд ордог юм билээ. Наргиж цэнгэж явмаар байдаг, мөнгө гачлантай. Бага сага ажил хийж олдог мөнгө маань тийм юманд амархаан сэгсрэгдэнэ.
Дараа жилээс төлбөр төлөх нөхцөлтэйгээр сурч байгаа надад асуудал ургалаа.
Элдэв ажил хийгээд төлбөрөө төлөөд явах нэг л боломж байлаа. Тэгтэл нэг удаа шөнийн клубд танилцсан анддаа санаандгүй энэ байдлаа ярилаа, мөнгөний асуудалтай байгаагаа. Тэр франц залуу их бийлэгжүү нөхөр л дөө.
Tэгсэн мань эр хэлж байна “Би чамд туслая, амархан ажил хийгээд их мөнгө олно..” гэж байна. Ямар ажил юм гэсэн чи тэрний нарийн учрыг мэдээд хэрэггүй, зүгээр л хий гэснийг л хий гэлээ. Окей гээд тохироод гурав хоногийн дараа уулзахаар болов.
Гурав хоногийн дараа нөгөөх чинь нэг хуучин “опель” уначихсан ирлээ. Тэгээд чи энэ машиныг унаад Итали яв, энэ замаар яваад хил даваад, эхний тэр хотод энэ хүнтэй яриад ард байгаа ачааг өг, тэгээд мөнгөө ав гээд надад хоол шатахууны мөнгө өглөө.
Бас нэг гар утас өглөө.
Би ч яахав эхний ээлжинд туршаад яваад үзье гээл зөвшөөрөөд машиныг унаад явлаа. Яг хэлснээр нь хийлээ. Cайхан ааштай нэг франц хүн тосож аваал арын ачааг буулгаад л өөр машинд ачаад л гар дээр минь миний 7 хоног таваг угаагаад ч олдогоос их евро тавилаа.
Би бөөн баяр буцлаа, ийм амархан ажил хийчихээд ийм их мөнгө авна гэдэг чинь тэнгэрийн умдаг атгаснаас ялгаа юун мань шиг муу оюутанд…За энэ маягаар сар явлаа итали, швейцарь, бельгид ачаагаа хүргэнэ. Mөнгөө өмнөх шигээ шууд авна.
Дараа жилийн сургалтын төлбөрөө ч хийлээ, багш асууж бна.. “Mонголоос мөнгө ирээд ээ” л гэлээ. Одоо бодоход европоор тийм их тэнээд байдаггүй миний монгол паспорт оюутны эрх тэдэнд хэрэгтэй байж.
Гэтэл нэг өдөр зам дээр францын автын цагдаа зогсоолоо. Цаахна нь нэг фургон зогсож бна. Би ч тоосонгүй бичиг баримтаа өглөө. Өмнө нь ингээд л шалгуулж л явлаа. Тэгсэн цагдаа бичиг баримт үзэж байснаа та машинаасаа гар л гэж бна. Гайхаад л гарлаа, шууд гавлах гэлээ. Би ч эсэргүүцлээ. Тэгсэн чинь нөгөө фургоноос замын хажуугийн өвсөн дундаас бөөн тусгайгийнхан гүйлдэж гарч ирээд л буу шийдэм тулгаад л намайг газар хэвтүүлээд л хачин юм болоо. Ингээл толгойд хар уут углаадл аваад явах нь тэр. Юу ч яриулсангүй тэд юу ч тайлбарласангүй.. Аваачаад нэг камерт ганцааранг минь хорьчихлоо.
Орой нь гаргаж ирээд нэг мөрдөгч гэсэн хүнтэй уулзууллаа. Tэгсэн мань эр ярьж байна “Та бол хар тамхи хил давуулан зөөгч л гэнэ.. танай бүлэг илчлэгдсэн бид таануусыг олон хоног мөрдсөн гээл яг кино шүү.. Та их олон жилийн ял авна..” л гэнэ. Би шооконд ороод дуугарч чадсангүй…
Tэр оройдоо цагдаагийн камераасаа ачигдаад шорон явах нь тэр.. Шүүх хурал болтол тэнд хоригдох юм байна л даа. Эндээс л миний жинхэнэ адал явдал эхэлж байгаа юм даа..гээд мань дүү инээлээ.
Дүү угаасаа хэрэг төвөгт орооцолдох нь бүү хэл хүн шүү дээ, та мэднэ… Шоронд нь ортол усанд орууллаа, хувцас ариун цэврийн хэрэглэл өглөө. Mиний юмнуудыг бүртгээд гарын үсэг зуруулаад далд хийлээ. Гарахдаа аваарай л гэж бна. Өгсөн хувцасыг нь өмсөөд ариун цэврийн хэрэгсэлээ аваад хянагчийг дагаад нэг өрөөнд орлоо.
Энэ шоронд дан гадаадынхан хоригддог аж. Голдуу хар тамхины хэрэгтнүүд. Энд орос, алжир, марокко, сири, ливи, тунис, румын, польш, хятад, ветьнам, африкчууд гээл зүсэн бүрийн нөхөд суудаг аж. Голдуу хар тамхи наймаалсан хилийн контрбанд хийсэн хэрэгтнүүд.
Миний орсон өрөөнд 4-5 нь алжир нэг польш, хятад гээд л нөхөд байлаа. Тэр шоронд исламынхан их хүчтэй бас олуулаа. Манай өрөөний нэг алжир бол хамгийн атаман нь гэнэ. (ер нь тэнд алжирууд их байсан)
Мань эр орон дээрээ султан шиг заларчихаад л өвс татангаа бусаддаа лүндэн буулгаж сууна. Нөгөөдүүл нь түүний өмнө бөмбөгнөнө. Нөгөө муу поляк хятад хоёрыг бол навс дээрэлхэнэ. Польш нь надад дээр ирээд л энэ тухайгаа ярилаа. Тэр шоронд бол франк хэл харилцааны гол хэрэгсэл. хятад эр дуу шуугүй, тэр францаар муу ярьдаг гэнэ. Тэр атамаан лал бол хүн алж явсан эвгүй нөхөр террорист гэнэ. Өглөө болгон өрөөн доторхи болон жорлонг бид 3н буруу номтон /тэр лалынханы хувьд бид бол буруу номтон аж / угаана, өрөөг цэвэрлэнэ.
Лалынхан дээшээ харж хэвтээд л өвс татан өөрсдийнхөө хэлээр зогсоо зайгүй чалчицгаана. Юу ч хийхгүй.
Өглөө орой харин тэр мөргөлөө яс хийнэ. Mанай нөгөө атаман чанга дуугаар мөргөлийн дан ном уншина. Зэргэлдээх бүх өрөөнд байгаа бусад лалууд цөм зэрэг мөргөнө. Би ч эхлээд шоронгийнх нь дүрмээр л байлаа ээлжээ ирэхээр өрөө жорлонгоо цэвэрлэчихээд л.. Ер нь би жаахан мэлэрсэн байдалтай хэсэг байсан. Яах учраа олохгүй, болсон явдал дэндүү гэнэтийнх байлаа..
Байцаагч уг нь өөрийн улсын элчиндээ хандаж болно гэсэн ч би элчинд хандчихвал монгол руу ээж аавд мэдэгд чихнэ гэж бодоод хандах бодолгүй байлаа. Атаманы болон тэднийхний хий гэснийг хийгээд л дуугүй явдаг боллоо.. Гэвч тэр лалынхан бас их дээрэлхүү бололтой нь мэдэгдэж эхэллээ. Тэр муу хятадыг бол байнга дээрэлхэж доромжилно польшид бас хэрцгий хандана..
Яваандаа намайг ч зүгээр орхисонгүй, байнга л дарамтлана. Би ч нууцгүй хэлэхэд тэднээс эмээж байлаа. Ер нь тэр шоронгийнхон бүгд л лалынханаас айна. Харгалзагчид хүртэл тэдний гарт, хэлснийг нь хийнэ, юмыг нь зөөнө.
Xоолонд бүгд орохоор лалынхан бусад хоригдлуудын хоолноос такс авна, шууд мөнгө тамхи гээд л юмсыг нь дээрэмдэнэ. Ер нь бол лалынханы ноёрхол бүрэн тогтсон газар, тэр дундаа Алжирчууд бол бүр галзуурна.
Жорлон угааж байхад холд ч гэхгүй шууд гар дээрээс шээнэ. Тэр өнөө муу хятадаар бол атамаан нь хүндэрчихээд бөгсөө угаалгана. Би тэрийг нь их жигшинэ.
Нэг удаа би исламынхан та нар яагаад нэг ч гэсэн удаа өрөө жорлонг цэвэрлэж болдоггүй юм бээ гэж хэлээд хөөрхөн жанчууллаа. Тэд аллахын хүүхдүүд учраас ийм муу ажил хийдэггүй гэнэ.
Яваандаа миний дотор тэднийг үзэн ядах сэтгэл төрж эхэллээ, гэвч би ганцаар яах билээ. Лалынханы хэрхэн хүнийг харгислан зовоосон болон бүр алсан тухай аймшигт түүхүүдийг польш нөхөр маань надад ярина. Тэр надаас удаан энд бараг 2 жил суусан тул илүү ихийг мэднэ.
Нэг удаа хоолны зааланд бүгд хоолондоо орцгоож байтал Исламынхан дуу шуу болоод л эхэллээ Нэг нэгэндээ хашгирч юм хэлээд л, яваандаа бөөнөөрөө догшрох шинжтэй Бусад үндэстнүүд рүү заналхийлж орилоод л, хоолноосоо авч шидээд л, ялангуяа манай нөгөө атаман бүр их хийрхлээ. Бусад нь түүнийг өөгшүүлж байнаа. Европ ази хоригдлууд руу харааж зүхэж дайраад л заналхийлээд л.. Наранд хаана ч юм нэг юм болсон уу эсвэл тэмдэглэлт өдөр нь таарсан уу бүү мэд..
Эцэст нь өрөөндөө орцгоож ирвэл нөгөө лалынхан чинь муу хятадыг маань хамжаад л нүдэж гарлаа Xөөрхий хятадыг газар унагаад л өшиглөж дэвсэж бна.. Тэгснээ поляк бид хоёр луу дайрлаа. Xэд сайн гөвүүлээд ч авлаа. Гэтэл зүрх салганаад л бие хачин болж байнаа. Хорсол ч буцлах шиг. Aйдас алга болж байна шүү, гэвч би биеэ барилаа.
Тэгсэн өрөөний атамаан лал маань бүгдийг боль гэснээ их л нигүүлсэнгүй царай гаргаж ирснээ нэг юм өөрийнхөө хэлээр ярилаа тэр дундаас би Чингис хаан гэдэг үгийг л ойлголоо.. Тэгээд тэдний хэлийг гадарладаг болсон польшоосоо асуув.
Тэр Танай Чингис хаан бол исламын дайсан, тиймээс тэд ариун дайн хийгээд ялж хөөж явуулсан. Гэтэл одоо энэ муу монгол энд бидний дор иржээ.
Одоо би түүнийг цээрлүүлж байранд нь тавина гэж байна гэлээ..кк Би ч жаахан дургүй хүрсэн боловч эдний өөдөөс яаж ч чадахгүйгээ мэдэрлээ, ядаж байхад энэ по, хятад хоёрыг л хар, надад нэмэр болох амьтад бишээ.
Гэтэл атмаан маань жорлон дээрээ очиж суулаа шүү. Бусад нь хөгжилдөөд л над руу харж инээж тавлаж байна. Би ч арай ч дээ нөгөө…гэж бодлоо.. Тэгсэн муу хуухай чинь хөөе монголоо бөгс угаа..гэдэг байгаа..
Миний толгойн дотор нэг юм тасарчих шиг боллоо. Xорсол зэвүүцэл цээж дүүрч ирээд л дотор минь бөмбөг дэлбэрчих нь тэр…. Нэг мэдсэн би сандал авчихсан нөгөө атамааныг нүдэж байна. Айх айдас ч оргүй болж “алчихья гүйцээчихье” гэхээс өөр бодол толгойд байсангүй.
Tүүнийг тэлчлэн орилох тусам би улам улайран нүдэж байлаа.. Бусад лалууд айж гайхсандаа мэлрээд таг, манай хоёр ч адил… Эцэст нь тусламж гуйн орилох атамаанаа өмөөрөх гээд нөгөө хэдэн ислам над руу дайрлаа. Гэвч би эргэж тэдэн рүү дайрч өөрөө ч гайхмаар эрчимтэй довтолж тэднийг нүүр нүдгүй балбаж гарлаа. Надад хаанаас ч тийм их хүч гараад байгааг би ойлгосонгүй, ойлгох сөгөө ч байсангүй. Гар минь гайхмаар түргэн машин шиг ажиллаж тэдний толгой эмзэг газруудыг туйлын мэргэн онож, сөгөө самбаа өгөлгүй балбаж гарлаа. Эцэстээ тэд ялагдаад өрөө тойрон зугтааж амиа аврах булан тохой хайж гүйлдлээ…
Толгойгоо миний угсран буух цохилтоос хаацайлахаар орон доогуур шааж байлаа. Миний дотор ассан нөгөө хорсол надад “ал дуусга..бүгдийг нь ал” гэхээс өөр ямар ч тушаал үл буулгана. Удаан хугацааны хорсол минь тэсэрсэн бололтой.
Нэг мэдсэн тэдний их орь дуу, польш нөхрийн маань тусламж дуудан хаалга балбах дуунаар харгалзагчид гүйлдэн орж ирж намайг барилаа.
Гэвч би тэдэнд ч дийлдэхгүй, галзуурсан мэт зүтгэж “алнаа дуусганаа” гэж монголоор хашгирч байв. Xаргалзагчид намайг бороохойдож л байлаа. Гэтэл надад мэдрэгдэх өвдөлт ч алга. Эцэст нь тэд олуулаа, намайг унагааж аваад гавлаж өрөөнөөс чирж гаргалаа.
Би хашгичин тийчилж хүрсэн болгоноо хазаж тийрч байлаа. Яг тэр агшинд би галзуурсан байсан юм. Тэрхэн үед би би биш болсон байлаа.. Би тэгж зодолдох битгий хэл хүн олигтой ч алгадаж байгаагүй хүн шүү дэ.
Чирч гулдарч ноцолдсоор харгалзагчид намайг сахилгад оруулаад түгжлээ.
Тэгэхэд л би ганцаар үлдээд тайвширч эхэллээ, ухаан орлоо. Хамаг бие минь суларч гайхмаар тайван боллоо. Xүн алчихсан байх вий гэж бодтол “үхсэн одоо яасан ч яах вэ” гэсэн туйлын тайван шийдмэг бодол орж ирж байна. Одоо өнгөрсөн одоо юу ч аймаар биш болсон байлаа.
Хэд хоног сахилгад суулаа. Би бүрэн тайвширч номхорсон байлаа. Ингээд гарлаа. Oдоо өрөөндөө очоод нөгөө лалынхан дайрвал дахиад л үзнэ дээ, одоо надад айх юм алга гэж бодож явлаа..
Туугдан өрөө рүүгээ явж байхдаа нэг юм ажиглалаа. Бүгд намайг нууцхан харах ажээ. Харгалзагчид хүртэл арай өөр хандаж байнаа.
Өрөөндөө орвол манай поляк хятад хоёр маань сууна. Нөгөө хэцүү лалынхан алга. Хятад маань хүрч ирээд л өмнө минь бөхөлзөж хэлээрээ нэг юм ярина. Поляк маань ирээд дал мөр алгадаж Сайн эр, чи бол ёстой Чингис хаан гээд л инээнэ.
Тэр надад ярилаа. Лалынхан өөр камерт шилжсэн нөгөө атамаан үхлүүт байгаа..гээд л.
Хоолонд орох цаг болж зааланд орвол лалынханаас бусад гадаадынхан надад их л хүндэтгэлтэй хандаж байнаа.. Xарин Лалынхан бүгд зугтах маягтай нүд рүү ч харж чадахгүй аж.
Тэнд байхдаа танилцаад жаахан буу халдаг байсан орос маань гүйгээд ирэв. Tэр намайг урин ширээнд суулгав. Tэнд нь дан гадныхан румын орос гээд л байцгаана. Надад баяр хүргэж сахилгаас гарсанд ч юм уу мэнд хүргээд л урд минь жимс чихэр овооллоо. Би ч их өлссөнөө мэдэж хусаж өглөө. Бусад нь намайг тойрон бахархан харцгаана. Орос маань дэргэд ирээд ярьж бнаа. Чи ёстой баатар, чи энэ муу Лалынханыг сайн болгож өгсөн, чи хамгийн том атамаан их удирдагч номлогч Моллаг нь алах шахсан, тэр одоо ч эмнэлэгт байгаа, дагжин чичирсэн амьтан “монгол” гээд л орилон босч ирдэг болсон, чиний нүд улаанаараа эргэлдээд тун аймшигтай байсан гэнэлээ, хаха гээд. Чиний тэр зодооны дараа бүгд лалынханы эсрэг боссон. Oдоо тэд бүгд номхорсон бүр шоронгийн захиргаа тэднийг тусад нь корпуст байлгадаг болсон. Чи тэр хар даа хоол идэхдээ хүртэл тэр хол сууцгааж байгаа..гэв.
Нээрээ харвал тэд заалны цаад буланд бөөгнөрөлдөн сууж номхон нь аргагүй бүлтэгнэн байна… Надтай харц мөргөлдөхгүйг хичээн нүүр буруулна. Тэдний нөгөө ихэмсэг давилуун дээрэнгүй байдлаас ор мөр ч алга. Ийм амархан өөр болдог улсыг би харж байгаагүй.. Нэгнээ турхиран Аллах гэж их хийрхдэг маягийн улс санагдсан, ганц нэгээрээ бол гэмгүй.
Ингээд би шоронгийн баатар болох нь тэр. Хаана ч явсан хүндлэнэ. Франц харгалзагчид хүртэл сайнаар хандана. Учир нь тэд ч бас даварсан лалынханыг яаж ч чадахгүй хэцүү байсан гэнэ. Одоо бүх юм дүрмээрээ амар болсон гэнэ.
Лалынханаас бусад шоронгийн гайгүй гэсэн гарууд надтай нийлдэг болж, хийдэг бизнэсээсээ хуваалцах санал тавилаа, өөрийн гэсэн бүлэгтэй ч боллоо..Миний алдар нэр гаднаас юм оруулахад их хэрэг болж байгаа юм байх. Манай тэр шоронд чинь бүх юм байдаг, харгалзагчид надад сайнаар хандаж туслахыг хүсдэг болсон тул би хүссэн юмаа оруулдаг боллоо. Tэндээ наймаа эрхэллээ. Гэхдээ би хар тамхи өвс оруулж зардаггүй байлаа. Өөр юмс мундах биш… Манай өрөөний хятад маань дарлагдахаа больсоон. Миний тогтоосон дүрмээр бид 3 өрөөгөө ээлжлэн цэвэрлэдэг болсон.
Xарин хятад маань өөрөө би жорлонгоо хариуцлаа гэж санаачилгаараа мэдэгдсэн… Энэ шударга ёс маань бусад өрөөнүүдэд үлгэр жишээ болсон, би дорой нэгнээ дээрэлхэж болохгүй гэж тэдэнд хэлсэн миний хэлснээр болсон.
Румынууд нэг удаа миний эсрэг босох гээд манай талынхан болон надад бут цохиулсан. Oдоо тэд маань дуугүй л дор дорынхоо ажлыг бөөцийлөн надтай ам муруйхгүйг хичээн явдаг болсон. Тэр шоронд дахь миний алдар бол зүгээр л “Монгол” нэрээр ч дуудахгүй.
Бас ч гэж хэд хэдэн удаа бусадтай гар зөрүүлэх хэрэг гарсныг хэлэх хэрэгтэй. Tэр болгонд миний гэнэт илэрсэн нууц авьяас минь үүргээ сайн биелүүлж дандаа ялагч болдог байлаа. Ялагдашгүй зодоонч Монгол.. хэхэ
Сүүлдээ лалынхан над дээр ирж, уучлал гуйж, биднийг бүү гадуурхаарай гэж бэлэг сэлт өгсөн. Mанай нөгөө Молла атамаанаа больж шашныхаа үйлийг эрхэлдэг болсон, надаас их айна хөөрхий..
Нэг удаа надаас эмээнгүйгээр “Монголоо чи олон хүн алж байсан уу?” гэж асууж билээ..хаха
Би тэднийг ч бас нигууртаа багтаасан Одоо тэр лалынхан бас манай бусад хамууд маань над дээр ирж маргаанаа хүртэл шийдүүлнэ. Яагаад гэвэл би шударга гэнэ. Шоронгийн удирдлага надад талтай учир гэвэл шоронд байсан шашны ялгаа гадуурхалт арьсны үзэл байхгүй болж дэг журамтай болсон гэсэн..
Mиний өрөөнд зурагт, хөргөгч тавьж өгсөн, бусад хоригдлуудад хориотой зүйлс надад үйлчлэхгүй. Би дуртай үедээ камераасаа гарч бусад камераар хэсэж болно.
Бусдаас илүү олон удаа гаднаас илгээмж авч болно.. Надад хэн илгээмж явуулах вэ дээ. Манай оросууд хятадууд найз нөхөд хамсаатнуудаасаа авсан юмаа миний нэрээр оруулна, бусад нь ч бас би чамгүй мөнгөтэй болсон тул наймааны юмаа оруулуулна.
Би гадаа наранд ялангуяа монголдоо байсан бол хэн ч биш нэг муу нүдний шилтэй, номын томоотой залуу байлаа. Гэтэл францын энэ шоронд бол “Монгол хан”. Mонголд намайг захын залуу зодчиxно, гэтэл энд намайг хэн ч дийлэхгүй бас миний хамтрагчдыг.. манай польшийг…
Манай хятад их жаргалтай байсаан хөөрхий “монгол минь чи ирээгүй бол би муу лалын бөгс угаасаар л дуусах байсан” гээл бөхөлздөгсөн. Би түүнд хайртай байгаагүй ч дарлаж байгаагүй ээ.
Нутаг ойрхон хөршүүд болохоор юмуу орос хятадуудтай арай элгэмсүү, тэд ч бас хэхэ.. Би тэднийг олз олох боломж аюулгүй байдлаар нь хангадаг тэд ч миний талд зогсдог байлаа.
Ингэсээр 2 жил өнгөрлөө. Энэ хооронд би өмгөөлөгч авч, хэд хэдэн удаа шүүх магадлангаар орсон. Xар тамхины хэрэг ял нь хүнд тул их гүйж байна гэж өмгөөлөгч маань үглэнэ. Хамгийн инээдтэй нь миний өмгөөлөгч алжиро гаралтай франц нөхөр бий. Эцэст нь тээвэрлэж явсан бараагаа хар тамхи гэж мэдээгүй гэсэн үндэслэлээр өршөөгдөж торгуулаад суллагдах болов.
Намайг гаргаж өгөх гэж манай шоронгийн хамууд хөл хөөрцөг болсоон. “Чамайг явчихаар бид яана даа” гэнэ. Бүгд надтай салах ёс хийж гарын мөнгө өгцгөөнө..
Дайсан лалынхан ч бас үдэж өгсөн. Би тэдэнд “Олуулаа нийлж бусдыг дээрэлхэх нь Аллахын хүсэл биш гэдгийг сануулсан” кк
Би шоронд хийх юмгүй байхдаа францаар бичсэн Коран судар уншсан бас хаа сайгүй байдаг Библийг нь ч уншдаг байсан юм..
Тэгээд намайг шоронгоос шууд цагаачлалын албаныхан онгоцоор нутаг буцаасан. Mиний хийсэн бизнэс манай шоронгийнхоны цуглуулж өгсөн мөнгө гээд би овоо мөнгөтэй ирсэн шүү, энэ байрыг авлаа.. Oдоо нэг францын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байна…хаха. Xааяа шоронгийн аялгаар ярьж францчуудаа ангайлгадаг гэж байгаа..гээд дүү хөхрөв. Тэгээд дүү нь нэг юм ойлгосоон, манай өвөг дээдэс яаж дэлхийн талыг эзэлсэн бэ гэдгийг …
Миний ойлгосноор өвгөд маань эрэлхэг мөртлөө шударга байж, доройг үл дээрэлхэж, бардан дарангуйлагчийг нухчин дардагт байсан юм байна, бас нэр төрөө эрхэмлэдэг чанарт нь байсан юм байна гэж ойлгосон гэсэн юм.
Тэнгэр үзэг..
Б.Тэгшсүрэн 2020. УБ