Цахилгааны үнэ нэмэх асуудлаар Эрчим Хүчний Сайд Н.Тавинбэх “Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан буюу эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа үйл явдал бол сайн үзүүлэлт юм. Энэ өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлээ нэмэх хэрэгтэй хэрэгтэй. Харамсалтай нь хараахан өнөөдрийн хүртэл энэ ажлыг эрчимтэй хийж чадаагүй.
Ийм учраас Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан байна харж байна. Олон нийтийн хэрэгслээр явж байгаа мэдээллээр газ, лаа бэлтгэх нөхцөл байдал хараахан үүсээгүй байгаа. Эрчим хүчний өвлийн бэлтгэл ажил 60 орчим хувьтай байна. Зарим нэгэн асуудлууд тулгарч байгаа тэгэхээр хил гааль болон үнийн өсөлтийн асуудал нэлээдгүй хүндрэлийг үүгэсэн.
Эрчим хүчний салбар дээр хэрэгжсэн томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн нэг хэсэг нь хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нь үнэн. Дулааны цахилгаан станцын 4-ийн хувьд хөгжлийн банкнаас авсан зээлийн төлөлт хэвийн зээлийн төлөлт юм. Мөн хэвийн бус зээлийн төлөлттэй явж байгаа хоёр зээл байгаа 1-рт Эгийн голын усан цахилгаан станц, Таван толгой дулааны цахилгаан станц дээр авсан зээлүүд төлөлт хийгдэхгүй байгаа. Засгийн газрын тогтоолоор эдгээр зээлүүдэд арга хэмжээ авсан бөгөөд тухайлбал Таван толгой дулааны цахилгаан станцыг хөгжлийн банкнаас авсан зээлийн Таван толгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын санхүүжилтэд оруулсан явж байна.
Цахилгаан эрчим хүчний үнэ өртгөөсөө доогуур худалдаа борлуулж байгаа. Үнийг нэмэх шаардлагатай гэсэн тооцоо судалгаа үнэ тариф хариуцсан хараат бусаар шийдвэр гаргадаг газар мэдээлэл ирүүлээд байгаа юм. Тухайлбал яам үнэ нэмэх энэ асуудлыг дэмжиж байгаа. Ямар ч бараа бүтээгдэхүүнийг өртгөөс нь доогуур үнээр борлуулж болохгүй зүйл юм” гэв.