Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-т ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж байна.
Хэлэлцүүлэгт ОБЕГ, УОК-ын Ажлын алба, ХХААХҮЯ, ЦУОШГ-ын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм.
Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, зонхилон тохиолддог ган, зуд, хүчтэй салхи шуурганы эрсдэл, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан дүн, тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.