Нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох иргэдийн эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Иргэд өнөөдөр Төв талбайд мөн олноор цуглан шаардлага тавьсаар байгаа юм. Тэгвэл яг одоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Төв талбай руу гарч, жагсагчидтай уулзах гэж байна. Тэд нүүрсний хулгайн хэргийн явц болон Засгийн газрын түвшинд байгаа мэдээллүүдээ хуваалцаж, санал солилцох юм байна.
Мөн дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллагын удирдлагыг дуудан, нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хариуцлага тооцох, нэрийг нь зарлах зэрэг арга хэмжээ авч, жагсагчдад мэдээлэл өгөхийг үүрэг болгосон байна.