“Эрдэнэт” үйлдвэр болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж улмаар АНУ гарсан Ч.Сайханбилэгийг авч ирэх талаар манай хууль хяналтынхан ажиллаж байгаа.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар түүн рүү санхүүжилт өгч байсан НИТХ-д төлөөлөгч Г.Төмөрбаатарыг АТГ-аас хойшлуулашгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай өчигдөр саатуулсан талаар мэдээллээ.
Тодруулбал, Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн арав дугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Тэрбээр уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь тогтоогдсон бөгөөд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээдийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шалгаж эхэлжээ.
Г.Төмөрбаатар нь 2011-2012 онд “Автобус НЭГ” ОНӨҮГ-ын захирал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.
Эх сурвалж: UBN.mn