Энэ сарын 23-24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн
Баянговь сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар,
аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, хамтран \”Говийн бүсийн тэмээчдийн
зөвлөгөөн\”-ийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн
Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэ жинст, Хуучин жинст, Богд сумын
нийт 60 гаруй тэмээчид оролцсон юм. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн
\”Ногоон Алт\” төсөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны төлөөлөл, Тэмээ судлаач эрдэмтэд,
үйлдвэрлэгчдийн төлөөлөл зөвлөгөөнд оролцсон юм. Зөвлөгөөний гол зорилго бол
Баянхонгор аймгийн говийн бүсийн малчдыг хооронд нь уулзуулж, танилцуулах,
ахмад туршлагатай малчдын тэмээ маллаж ирсэн болон бэлчээр нутгаа хэрхэн
хамгаалж, ашиглаж ирсэн туршлагыг залуу малчдад сонсгох, өвлүүлэх боломжийг
бүрдүүлэх явдал юм.
Тэмээний баярт өөрсдийн сор болсон тэмээтэйгээ оролцсон малчдыг байр
эзлүүлэн шагнах үеэр Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг дарга Б.Эрдэнэбилэгтэй\”Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн”-өөр хэлэлцсэн асуудлууд болоод нутаг орны
өвөлжилтийн байдлын талаар ярилцлаа.
-Баянхонгор аймгийн долоон сумын малчид оролцсон \”Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн” боллоо. Зөвлөгөөнөөр бэлчээрийн доройтол,
тэмээний ашиг тусын тухай онцлон хэлэлцэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Сүүлийн жилүүдэд манай
сумын малын тоо толгой нэлээдгүй өссөн. Монгол орны бүх сумдад тулгамдаж байгаа
гол асуудал бол бэлчээрийн даац, хөрсний доройтол, цөлжилт болоод байна. Үүнийг
шийдвэрлэх арга зам, судалгаа, шинжилгээг\”Ногоон алт” төслийн багийнхан 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, бэлчээрт халгаатай
малын тоо толгойг хэт өсгөхгүй байх, бэлчээрийн даацад тохируулан малын төрөл
чанарыг зохицуулан өсгөх талаар онцлон хэлэлцлээ. Мөн бэлчээрийг зөв зохистой
ашиглах талаар төр захиргааны байгууллага, нутгийн удирдлага, багийн иргэдийн
нийтийн хурал, засаг дарга, малчдын түвшинд гээд бүх шатандаа зөв ойлголцолд
хүрчажиллах нь зүйтэй. Цаашдаа малчид маань бэлчээртэй тулгуурлаж, байгаа нөөцдөө
тулгуурлаж мал аж ахуйгаа өсгөн үржүүлэх шаардлагатай байна.Зөв зохистой
өсгөхийн тулд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэдийн гаргасан судалгаа хэрэгтэй.
Гол гаргалгаа нь манай \”Ногоон Алт” төсөл нь тухайн төсөл хэрэгжүүлж буй
сумдынхаа бүх багуудад бэлчээр ашиглалтын хэсэг гэж бий болгосон. Мөн суманд тэрхүү бэлчээр ашиглагчдын хэсгийг
удирдан чиглүүлэх зорилго бүхий \”Бэлчээр ашиглалтын хэсэг” гэсэн бүтэц бий болгосон. Тухайлбал, Баянговь
суманд \”Цаст цагаан уул” Төрийн бус байгууллага нь байгуулагдаад зургаан жил болж
байна. Техник, тоног төхөөрөмж, сургалтын үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөл
сайн хангагдсан, малчид маань орж гараад санаа оноогоо солилцоод явах боломж
бүрдсэн. Хоёрдугаарт, малын гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад хоршооны зохион байгуулалт
шаардлагатай. Тийм ч учраас хоршоог дэмжиж, \”Цаст цагаан уул чандмань” хоршоог байгууулсан. Энэ бүх ажиллагаа нь Швейцарын
хөгжлийн агентлагийн \”Ногоон Алт”, \”Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжсний үр дүн
бөгөөд бэлчээрийг зүй зохистой ашиглах, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд ихээхэн
дэмжлэг болж байгаа юм.Мөн бэлчээр ашиглалтын хэсгээс гадна мөн бүлгийн зохион
байгуулалтад орсноор малчид өөр өөрсдийн харьяаны бэлчээр нутгаа зүй зохистой
ашиглах боломж суурийг бүодүүлж өгсөн. Үүнийг цаашид боловсронгуй болгоол
хууль, эрх зүйн орчиндоо нийжүүлж хэрэгжүүлж чадах юм бол дээр нь Орон нутгийн
төр захиргааны байгууллагууд, багийн түвшинд гээд шат шатандаа анхаарал тавиад
бодлого нь зөв явбал шийдэлд хүрч чадна.Энэ зөвлөлгөөнд олон судлаач эрдэмтэд,
үйлдвэрлэгчид оролцож тэмээний сүү, ноосны ашиг шимийг хэрхэн яаж нэмэгдүүлэх
вэ зэрэг асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна хэрхэн яаж
малчдын хоршоо, үндэсний үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэлийн үр ашигтай тогтолцоо
бүрдүүлэх вэ гэдэг тал дээр санал бодлоо солилцлоо. Энэ нь залуу малчдад их үр
дүндтэй сургалт болсон.
-Малчдын хувьд бэлчээрээ хамгаалах ямар арга зам
боломжууд байна вэ?
-Мал аж ахуйн үйлдвэрлэл
нь манай улсын эдийн засгийн гол тулгуур салбар. Энэ салбарт 300 мянга гаруй
малчид малаа маллаж, хөдөлмөрлөж байна.
Монгол Улсын Үндсэн хууль бусад эрх зүйн актуутад \”Мал төрийн хамгаалтад байна” гэж заасан байдаг. Гэтэл өнөө цагт төрийн
хамгаалтад байдаг малыг маллаж буй малчдын нийгмийн хамгааллын асуудал чухал
болсон. Малчид руугаа чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна. Нутаг
бэлчээрийн хувьд малынхаа тоо толгойд тохирсон байх хэрэгтэй. Зөвлөгөөний үеэр
эрдэмтэн, судлаач нар бэлчээрийн асуудлаар илтгэл тавьсан нь малчдад нэн
шаардлагатай мэдээ, мэдээлэл, сургалт болсон гэж үзэж байна. Нөгөө талаар
жилийн дөрвөн улиралд нутаг, бэлчээрээ сэлгэж хэрхэн хамгаалах вэ, хамгаалсны дараа олон болж өссөн малыг яах
вэ, зах зээл дээр яаж эргэлтэнд оруулах ва, сүргийн бүтцийн зохистой харьцааг
яаж хадгалах вэ зэрэг нь бүгд малчдаас шалтгаалсан асуудал. Дээр нь төрийн
бодлого хэрэгтэй. Өмнө социализмийн үед гадаад руу 30-40 мянган малыг экспортонд
гаргадаг байсан. Тэр утгаараа бэлчээрийн даац, бэлчээрийн асуудал тухайн үед
хөндөдгүй сэдэв байлаа шүү дээ. Гэтэл өнөө цагт зах зээл дээр малын үнэ ханш
улам л унасаар байна. Малчид малаа борлуулах гадаад дотоод зах зээл нь өргөжөөд
малын үнэ үнэлэмж тогтвортой өсөх юм бол малыг эдийн засгийн эргэлтэнд оруулаад
бэлчээртээ тулгуурласан мал аж ахуйг өсгөх боломж байна,
-Бэлчээрийг малчдад эзэмшүүлнэ гэж яригдаж байна.
Энэ тухай тодорхой хариулт хэлэхгүй юу?
-\”Ногоон алт” төсөл, Төр захиргааны байгууллагууд, орон нутгийн
захиргаа, иргэд, малчидтай хамтраад Бэлчээрийн хоёр шатлалтай гэрээг хэрэгжүүлж
эхэлсэн. Энэ гэрээний ач холбогдолыг малчиддаа зөв талаас нь ойлгуулах, малчид
маань сэтгэл гарган хүлээжавбал бэлчээрийг зөв зохистой ашиглах боломж бүрдэх
болно. Манай сумын хэмжээнд бэлчээрийн асуудал онцгой хүндэрсэн юм байхгүй.
Хамгийн гол нь, өнөөдөр малчдын ярьж буй асуудал бол хилийн заагийн асуудал.Тухайн
аймаг, сум, орон нутгийн хилийн заагийн асуудал маргаангүй байх ёстой. Манай
сумын хувьд 1979 онд баталсан хилийн зэс заагаар л явж байна. Гэтэл өнөөдөр хүн
ам өссөн, малын тоо толгой нэмэгдсэн, бэлчээрийн даац жилээс жилд муудаж байна. Энэ юуг хэлж байна гэхээр
цаашид бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд Монгол улсын хэмжээнд бүсчилсэн
хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөх цаг нь болжээ гэдгийг сануулж байна. Эсвэл
бүсчлэлээр нь тогтоогоод Бэлчээрийн болон бусад хууль тогтоомжоо бүрэн бүрдүүлж
өгөөд нарийн зохицуулалт хийвэл үр дүнтэй гэж бодож байгаа. Ер нь бэлчээрийг эзэнтэй
болгосноор хариуцлагын механизм бий болно. Ингэснээр бэлчээрийг зөв зохистой
ашиглах боломжтой болж байгаа юм.
-Бэлчээрээ зүй зохистой ашиглаж чадвал нийт
доройтсон бэлчээрийн 90 хувийг нь дахин сэргээх боломжтой гэсэн. Баянговь сумын
хувьд хэрхэн ажиллаж байна?
– Баянговь сум төдийгүй
аймгийн төвшинд \”Ногоон Алт” төсөл 5-15 жил амжилттай хэрэгжсэн. Юуг хэлээд
байна гэхээр, бэлчээрийн зүй зохистой ашиглалт, ургамлын төрөл зүйл алдагдаж
байна уу, даац яагаад хомсдож, талхлагдаж доройтож байгаа шалтгаан нь юу байна
гэдгийг олон жилийн судалгааныхаа үндсэн дээр гаргаад ирлээ. Үүн дээр үндэслээд
зөв менежмент хийгээд малчид ухамсартай, төр засгийн бодлого зөв, хууль эрх
зүйн орчин тодорхой болчихвол Монгол орны бэлчээрийн мал аж ахуй сэргэх боломж
байна. Үүнийг хууль санаачлах байгууллага УИХ, Засгийн газрын түвшинд анхаарах
ёстой. Ер нь хөрсөн дээр буусан бодлого, үйл ажиллагааг нэвтрүүлмээр байна. Дээр
нь бэлчээрийн ашиглаж буй малчид малчдад үүрэг, хариуцлага бий болгомоор байна.
Тухайлбал, Бэлчээр хамгаалах тухай хуулинд бэлчээрээс хураамж авдаг зарчим руу
шилжүүлэх хэрэгтэй, малчид өгөхөд бэлэн гэж байгаа. Ингэхдээ малын тоогоор
татварын хэмжээг өгч интервал тогтоосон, тэрхүү татвар нь эргээд малчид руугаа
хандсан байх ёстой. Тэр нь орон нутгийн төсөвтөө тусгагдаад түүгээрээ дамжин
малчдын нийгмийн асуудал, бэлчээрийн асуудал, худаг усны асуудал руу чиглэсэн
үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Баянговь сумын хэмжээнд тэмээн сүргийн тоо
толгой ямар хэмжээнд хүрсэн бэ. Ер нь тэмээ гэдэг амьтан бэлчээрт ямар нөлөө
үзүүлдэг юм бол?
-Миний хувьд Засаг
даргаар сонгогдохоосоо өмнө \”Ногоон Алт” төслийн аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны
гүйцэтгэх захирлын албан тушаал дээр ажиллаж байсан. Орон нутагтаа энэ
чиглэлээр төрийн бус байгууллага, хоршоог анхлан санаачилж байгуулж байлаа.
Өдгөө зургаан жил энэхүү ажлыг эрхлэн явуулж байна. Энэ хугацаанд ажиглаж
байхад төрийн бодлогыг бусад төрийн бус байгууллагууд, олон улсын төсөлтэй нягт
холбоотой ажиллах шаардлагатай гэдгийг ойлгосон. Сүүлийн үед тэмээ өсгөх
бодлого нэрээр энд тэндгүй найр, наадам хийдэг болж. Би үүнийг эсэргүүцдэг. Ийм
байж болохгүй. Тэмээн сүргийн тоо толгойг өсгөх талаар бодлогын түвшинд яригдахгүй
байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэдэг үүднээс энэхүү зөвлөгөөнийг олон улсын
байгууллага, орон нутгийн удирдлага, төр засгийн байгууллагуудтай хамтран
зохион байгуулаад тэмээ өсгөх талаар бодлогын зүйлээ ярилцлаа. Тухайлбал,
тэмээний үржил селекци, тэмээ бэлчээртэйгээ яаж дасан зохицож байна, эерэг,
сөрөг ямар нөлөө үзүүлж байгаа талаар малчиддаа ерөнхий ойлголт өглөө. Мөн
тэмээний сүү, ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээр
борлуулах талаар мэдээлэл хүргэлээ. Мөн энэ зөвлөгөөнд үйлдвэрлэгчдийн төлөөлөл
анх удаа оролцлоо. Үүний үр дүнд говийн бүсэд тэмээ өсгөх тал дээр анхааръя,
нэгдсэн бодлого чиглэлтэй байж тэмээнийхээ ашиг шимийг алдуулахгүйгээр үржил
селекцийг нь хадгалж үржүүлье гэсэн зорилготойгоор зөвлөгөөнийг зохион
байгууллаа. Манай сумын хэмжээнд нийт 3812 тэмээ бий. Цаашдаа тэмээн сүргийнхээ
тоо толгой эрчимтэй нэмэгдүүлэх талаар малчидтайгаа хамтран ажиллах болно.
Тэмээ нь байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалыг тэсвэртэй даван туулдах онцгой
чадвартай амьтан. Бэлчээртээ ч ээлтэй шүү дээ. Мөн тэмээний амьдын ашиг шим маш
их. Ингэний сүүгээр айраг, тараг, архи, хоормог, ааруул хийж, торомны ноосоор
ямааны ноолууран цамцнаас дутахааргүй илүү чанартай цамц, хувцас хийж байна.
Тэр утгаараа тэмээн сүргийн тоо толгойг бусад малаас илүү өсгөн үржүүлэх
шаардлагатай.
Г.Хишигбадам