Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/ өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу 2024 оны есдүгээр сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.
Үүнд:
-
Хурд хэтрүүлсэн - 830
-
Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй - 825
-
Гэрлэн дохио зөрчсөн - 299
-
Ачилтын торгууль - 1,542
-
E-Police аппликэйшнээр ирүүлсэн зөрчил - 3,004
-
Автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон - 51,144
-
Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 3,448 зөрчил бүртгэгджээ.
Эдгээр зөрчлийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил нэмэгджээ. Өмнөх долоо хоногт хурд хэтрүүлсэн 481, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2,876 зөрчил бүртгэгдэж байжээ.
Харин автобусны нэгдүгээр эгнээгээр автомашин зорчих зөрчил буурчээ. Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашины тоог 51,309 гэж мэдээлсэн юм.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1,100 автобусанд теле камер байршуулж, 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг илрүүлж байгаа билээ.
Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.