Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2024” ёслолын ажиллагаа боллоо. Тив дэлхийн тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчдыг номинацад өрсөлдүүлэн шилдгүүдийг шалгаруулдаг билээ.
Энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар Л.Анхзаяа /жүдо бөх/, Ж.Баасанхүү /жүдо бөх/ нар шалгарчээ. Мөн шилдгийн шилдэг тамирчны шилжин явах цомыг Ж.Баасанхүүд гардуулав.
Харин шилдэг тамирчнаар:
-
Т.ТУЛГА /чөлөөт бөх/
-
Б.СЭР-ОД /хөнгөн атлетик/
-
М.АНХЦЭЦЭГ /хүндийн өргөлт/
-
С.ЦЭРЭНЧИМЭД /чөлөөт бөх/ нар тус тус шалгарав.