Бид өмнө нь гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон 4 настай хүүг олсныг мэдээлсэн. Тэгвэл өчигдөр мөн л хүүхдүүд алга болжээ.
Тодруулбал, Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийнд өчигдөр буюу энэ сарын 11-ний 14:00 цагийн орчимд тоглож байсан 5 настай Ч /эрэгтэй/, 5 настай М /эрэгтэй/ 3 настай Б /эрэгтэй/ нар алга болжээ. Хүүхдүүд алга боллоо гэсэн мэдээллийг 12-ны 01:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, дүүргийн цагдаагийн хэлтсийн 61 алба хаагч, ар гэрийн 6 иргэн, нийт 72 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.