Г.Сарангэрэл гэх бүсгүйг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож шуугиан тарьж байснаар нь олон нийт андахгүй. Тэгвэл дуулиан таригч бүсгүй энэ сарын 18-19-ний шилжих шөнө хар тамхи хэрэглэж байгаад эрүүгийн цагдаагийн ажилтнуудад саатуулагдаад байна. Урд нь хэд хэдэн удаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдож байсан ч зөрчлийн тухай хуулиар торгоод явуулж байсан. Энэ удаад түүнийг үйлдэл дээр нь барихад, хар тамхиа дотуур хувцасандаа нуух гэж оролдсон байна. Одоогоор түүний хэргийг шалгаж байгаа бөгөөд аавын хаалга татах эсэхийг эцэслэн шийдээгүй байна. Өөрийгөө бохир улс төрийн золиос болсон гэдгийг олонд зарлаж, увайгүй улстөрчдийн булайг дэлгэнэ гэж сүрдүүлсэн Г.Сарангэрэл хэцүү нэртээс гарч, ээж болсон ч тэрээр томоожоогүй бололтой.